“Фэйсбүүк”-ийн адил нийгмийн цахим сүлжээ хөгжүүлэгчид

2007 онд 23 настай оюутан дотуур байрандаа “фэйсбүүк” хэмээх нийгмийн цахим сүлжээг үүсгэн байгуулсан нь эдүгээ дэлхий дахины хэрэглээ болохын сацуу тэрхүү оюутныг 9 тэрбум ам.долларын хөрөнгөтөн болгоод байгаа. Тэгвэл түүн шиг болохыг хүссэн олон залуус энэ салбарт оюун ухаанаа зарцуулж байна. Тэднээс хамгийн амжилттай яваа интернэт технологийн мэргэжилтнүүдийг bl.com сайт нэрлэжээ.


Энэтхэгийн Deepak Ravindran. 27 настай Каннур их сургуулийг төгсөлгүй орхисон. Учир нь Мобайл хайлтын компани болох http://innoz.in/ -ийн санаагаа олжээ.


Шведийн Daniel Ek 32 настай. Улсынхаа үндэсний томоохон сошиаль хуудас www.spotify.com-ыг үндэслэгч. Түүний хөрөнгө 400 сая ам.долларт хүрээд байна. Мөн дэлхий дахин өргөн ашигладаг хэд хэдэн төхөөрөмжийг зохион бүтээн зарсан байна.


Канадын 28 настай Micheal Litt. Видео маркетингийн https://www.vidyard.com/-ыг үндэслэгч. Их сургуулийнхаа дипломын ажил болгон хөгжүүлсэн нь амжилтад хүрчээ. Одоо 26 сая ам.долларыг үүнээс олоод байна.


Японы Yoshikaze Tanaka. SNS Gree нийгмийн цахим сүлжээг үндэслэгч. Түүний хөрөнгө 1.7 тэрбум ам.долларт хүрээд байна. Японы хөрөнгиин биржийн сайт дээр хамгиин залуу үүсгэн баигуулагч хэмээн бичигдэж байгаа аж. Одоо тэрбээр 33 настай.


Сингапурын Quek Siu Rui одоо 28 настай. Түүний хэрэглэгчээс хэрэглэгчийн хооронд гэсэн зарчимтай ажилладаг интернэт дэлгүүр одоо Сингапурт хүчээ авч байна. Тэрбээр энэ ажлаа цаг алдалгүй эхлүүлэхийн тулд мөн л их сургуулиа орхижээ.


Ирландын Patrick болон John Collison нар одоо 26 настай бөгөөд 5 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий  https://stripe.com/ төлбөр тооцооны системийг  үндэслэгчид. Ах дүүс одоо АНУ-ын техник технологийн өлгий ”Цахиурын хөндий”-д ажиллаж амьдарч байна. Тэдний төлбөр тооцооны системийг Австрали, Канад, АНУ, Украйн зэрэг оронд ашигладаг юм.


ОХУ-ны нийгмийн цахим сүлжээ Вконтакте-г үндэслэгч Павел Дуров. Түүний эхлүүлсэн дээрх цахим сүлжээг ОХУ-ын засгийн газар гартаа авахаар сөрөг явуулга эхэлснээс үүдэн Орос эх орондоо амьдрах боломжгүй болжээ. Иймд тэрбээр улсаасаа гаран бидний сайн мэлэх https://telegram.org/ мессенжерийн төхөөрөмж дээрээ гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих