Засгийн газар валютын “жолоо”-г тавиад туучихлаа
Монгол Улсын эдийн засаг эрч хүчээ авч эхэлсэн 2011 оны үед ам.долларын ханш 1260 төгрөгтэй тэнцэж байлаа. УИХ-д АН олон суудалтай болж, засгийн эрх барьснаас хойш “ноён ногоон”-ы ханш зогсолтгүй өсч, 2013 оны арваннэгдүгээр сард 1780 төгрөг болсон үед УИХ-ын даргаЗ.Энхболд нэлээд сандарч, Санхүүгийн зохи цуулах хорооныхныг өрөөн дөө дуудаж тайлбар, мэдээлэл авч байсан билээ. Гэвч валютын ханш чангарсаар өчигдрийн байдлаар2050 төгрөгөөс дээш гарлаа. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Ам.долларын ханш 1000 төгрөгөөс илүү гарахгүй. Амалж байна” гэж мэдэгдэж байсны эсрэг АН-ын дарга З.Энхболд “Бид маш сайн менежмент хийсний хүчинд ам.доллар 2000 төгрөгтэй тэнцэж байна. Түүнээс биш 5000-д хүрч болох байсан” гэсэн нь өдгөө биеллээ олох магадлалтайгаар долоо хоногийн дотор 30 төгрөгөөр өслөө. Энэ хурд цаашдаа ч саарахгүйг tradingeconomics.com сайтад таамагласан байна. Тэдний бичиж байгаагаар, энэ оны төгсгөлд ам.доллар 2090 төгрөгт хүрч магадгүй гэнэ. Энэ оны улсын төсөвт ам.долларын ханшийг 2030 төгрөг байхаар төлөвлөсөн ч жилийн эхний улиралд л дээрх тооцоо нуран уналаа. Харин валютын ханшийн өсөлт, түүний шалтгаан, хэдий үед ямар байсан талаар УИХ-ын зарим гишүүний байр суурийг тухайн үеийн хэвлэлийн эх сурвалжаас түүвэрлэснийг хүргэе.
АМ.ДОЛЛАРЫН ХАНШ БАТТАЙ БУУРНА
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар -Ам.долларын ханшийн өсөлтийг улирлын чанартай гэдэг утгаар нь ойлгох хэрэгтэй. Өнөөдөр бүх үйлдвэр, үйлчилгээ идэвхжиж эхэлж байгаа болохоор валютын эрэлт нэмэгдсэн. Мөн зах зээлд нийлүүлж буй валют бага, эргэлт удаан байна. Үүнтэй уялдаад эрэлт нэмэгдэж, валютын ханш 1790 болчихлоо. Бүтээн байгуулалтын ажлууд хийгээд эхлэхээр зургадугаар сараас авч байсан валют эргээд орлого болж орж ирснээр ханш унадаг. Тэр л циклийн дагуу явж байна. Монголбанкнаас өгч буй мэдээллээр, валютын ханш бодит төвшиндөө хүрчихээд байна. Тэгэхээр зургадугаар сараас ам.долларын ханш 1384 төгрөгтөө хүрнэ гэж хэлэхгүй ч баттай буурна.
“Өдрийн сонин”
ЦААШДАА ХАНШ ТӨД БОЛНО ГЭЖ ХЭЛЭХЭД ХЭЦҮҮ
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: -Өнөөдрийн байдлаар валютын ханш 2033-д хүрчихлээ. Ам.долларын ханш чангарсан шалтгаан нь саяхан болсон Сар шинийн баяр болон гаднын хөрөнгө оруулалт буурсан, валютын урсгал татарсантай холбоотой. Мөн АНУ-ын Холбооны нөөцийн газар оны сүүлчээр бодлогын хүүгээ нэмснээр Хятад болон Европын холбооны орнуудад ам.долларын ханш чангарч эхэлсэн. Үүний хаялга Монголд нөлөөлж байна. Нөгөө талаас манайхан гаднаас хөрөнгө оруулалт ирж байна, бонд босгож байна гээд асар их өр тавьдаг. Сүүлийн үед бондын өртөг нэмэгдлээ. Энэ бүхэн валютын ханш чангарахад нөлөөлсөн гэж болно. Цаашдаа ханш төд болно гэж хэлэхэд хэцүү.
uls.mn
ХАНШИЙГ ӨСГӨХГҮЙН ТӨЛӨӨ БҮГДИЙГ ЗАРЦУУЛАХ ЁСТОЙ ЮМ УУ
УИХ-ын гишүүн Д.Арвин: -Валютын ханшийг өдрөөс өдөрт зориудаар өсгөөд байх шиг санагдах боллоо. Дахин хэлэхэд ам.долларын ханш биднээс шалт-гаалахгүйгээр өсч байна. Монголын ухаантай хү-мүүс үүнийг ойлгож, ухаан муутай нь дагаад л хийсч байгаа юм. Бид валютын ханшийг өсгөхгүйн төлөө байгаа мөнгөө бүгдийг нь зарцуулах ёстой юм уу. Монголын төр валютын ханшийн дайтай үнэ цэнэтэй юм уу.
Democrats.parliament.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
БОЛЬЁ ОО