Байрны үнэ улам буурна

17e12666752a6e39caa9fcafa9134e68Эдийн засгийн хямрал гэхээр л муу бүхний эхлэл биш бололтой. Зарим нэгэн хөөсөрсөн үнийг эргүүлэн татаж байх ёстой байранд нь оруулж болдог бас нэг сайн тал нуугдсан нийгмийн үнэлэмж аж.

Сүүлийн хэдэн жилүүдэд байрны үнэ тэнгэрт хадаж төрийн албан хаагчид, залуу гэр бүлийн мөрөөдөл болж байсан байрны үнийг номхотгож байгаа нь сайн талтай. Энэ нь цаашид ч буух боломжтой гэдгийг ОУ-ын эдийн засгийн судлаачид, Үл хөдлөх зуучлалын газруудын судалгаанаас тодорхой харагдаад байна.

Он гарсаар эхний хоёр сарын байдлаар орон сууцны зах зээлд мөн л бууралт ажиглагдсаар байна. Энэ сард шинэ орон сууны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар буурсан байна.

Шинэ орон сууцны дундаж үнэ нэг мкв нь 2 сая төгрөг байгаа бол хуучин орон сууцны дундаж үнэ мкв нь 1 сая 800 мянган төгрөг байна. Өнгөрсөн сарын үзүүлэлтээр шинэ орон сууцны үнэ 1 хувиар, хуучин орон сууцны үнэ 0.6 хувиар буурчээ

Нийслэлд ойролцоо 700 орчим орон сууц борлуулагдаж байна. Өмнөх судалгаанаас харахад Улаанбаатар хотод нэг сард ойролцоогоор мянга орчим орон сууц зах зээлд нийлүүлэгддэг байсан бол сүүлийн үед энэ тоо 600-700 болж буурсан байна. Орон сууцны үнэ тогтмол буурч байгаа нь эрэлт муу байгаатай холбоотой гэж судалгааны байгууллагаас тайлбарлалаа. Тиймээс энэхүү орон сууцны ханшийн бууралт цаашид үргэлжилсээр байх бололтой.

Иймд засгийн газраас энэхүү эрэлт нь зогсож байгаа орон сууцны худалдан авалтыг нэмэх зорилгоор 8 хувийн зээл бий болгосон ч төдийлөн амжилттай болохгүй байгаа юм. Тиймээс 8 хувиа 5 хувь руу шилжүүлэн оруулах боломжтой хэмээн үзэж байгаа боловч өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд банкныхаа салбарыг уналтад оруулж мэдэхээр байгаа юм.

Арилжааны банкнууд, томоохон хөрөнгө оруулагчид 2012 оноос өмнө бол орон сууцны салбарт хөрөнгө оруулах дуртай байсан. Арга ч үгүй биз бараг л 10 дахин ашигтай барилгын салбарт хөрөнгө шидэх нь тэдэнд илүү том боломжийг бүрдүүлж байсан хэрэг. Харин  одоо эрэлт нь багассантай холбоотойгоор энэхүү салбараас зайгаа аваад байгааг сүүлийн үеийн эдийн засгийн судлаачдын судалгаанаас харж болохоор боллоо.

Орон сууцны үнийн индексийг гаргахдаа Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлсэн шинэ, хуучин нийт 5 мянга орчим орон сууцны мэдээллийг хамруулжээ. Үүний 1500 орчим нь шинээр баригдсан орон сууц байна.

Ийнхүү эрэлтгүй орон сууцныхан буюу барилгын салбарынхан цаашид үнээ дахин буулгаж худалдан авалтаа нэмэгдүүлэхгүй бол энэ салбар цаашид зогсонг байдалд хэтрүүлбэл уналтад ч орж мэднэ.

 

Эх сурвалж: www.bolod.mn

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих