Ардчилал буруутай юу?

Монголын ардчилал эрийн цээнд хvрлээ. Харин Монгол хvн ядуурал, ажилгvйдэл, архидалт, бохир улс төр, авлигал, шударга бус байдлыг нуруун дээрээ тээсэн

20 жилийг ардаа vдлээ. Ардчилалыг улиг болтол нь ярилаа, харин аливаа зvйл улиг болохоороо хэнд ч тоогдохгvй хэвийн дасал болчихдог нь хорвоогийн жам гэдгийг сая л мэдлээ. Гэхдээ яагаад Монгол хvн сайхан амьдарч болохгvй гэж. Бид АНУ, Их Британи зэрэг улсуудтай яг л адилхан “Democracy” буюу Ардчилсан засаглалыг сонгосон шvv дээ. Ардчилал бидэнд эрх чөлөөг, тэнцvv эрхийг өгсөн, ардчилал бидэнд хаана ч хэний ч өмнө өөрийнхөөрөө байх боломжийг өгсөн гэж бид ярьцгаадаг. Цээжээ дэлдээд би ардчилсан орны иргэн гэж омогшидог.

Ардчилал гэдгийг ойлгоогvй байж 10 жилийн хvvхдvvд дураараа орилж vймvvлчихээд би ардчилсан нийгэмд амьдарч байгаа юм чинь яасан ч миний дур гээд л өөрийгөө өмөөрнө. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа болхоор би юугаа хийнэ миний дур гэж томчууд нь ярьцгаана. Юм л болвол хойд талын хар овоохой гэдэг шиг бvхнийг ардчилал руу чихнэ. Харин ардчилалын жинхэнэ мөн чанарыг утгыг нь одоог хvртэл ойлгоогvй л явна. Монголын Ардчилал ард тvмний төлөө юу эсвэл олигархийн хорогдох байр уу?

Товчхондоо ардчилалыг юу ч хийж болдог хязгааргvй эрх чөлөө гэж бид ойлгох юм. Ардчилал гэсэн нэрийн дор бvхнийг нууж, ардчилалаар өлсгөлөн ходоодоо дvvргэж, уранхай хувцасаа битvvлэх Монголын ард тvмэн дэндvv хvлцэнгvй юм. Ардчилсан орон гэж иргэдээ эрхэмлэсэн vндсэн хуультай, ходоод нь цатгалан мөр нь бvтэн, орох оронтой унах унаатай, ард тvмнээ хамгаалдаг төртэй орныг хэлдэг юм.

Хvнийг дээдэлдэг vнэлдэг орныг ардчилсан орон гэдэг. Хvнээ хөсөр хаячихаад хоосон хонуулж ямар ч хvндлэлгvй ханддаг төрийг ардчилсан төр гэж хэлэх vv? Монгол хvнд халгаатай, ашиггvй хуулийг баталдаг, Монголын бизнес эрхлэгч хөдөлмөрчин иргэддээ дарамт болдог төрийг ардчилсан төр гэх vv, хvнээ хамгаалдаггvй, иргэдээ тоолж чаддаггvй, хоёрдугаарт Монгол хvн гэсэн зарчимтай Монголын төр ардчилсан төр vv? Ардчилал гэж хашгираад л ардчилсан төр болж ардчилсан нийгмийг цогцлоон бvтээчихлээ гэж ярих нь эндvvрэл.

Мan is the measure of all things буюу хvн л бvхний хэмжvvр гэж Грекийн философич Протагор хэлсэн байдаг. Тvvний хэлсэн vгний гол санаа бол хvн хамгийн vнэтэй бас эрхэм гэсэн утгатай юм. Харин Монголд Монгол хvн vнэ цэнэгvй. Vнэ цэнэгvй учраас vерийн далан уулын орой дээр амь зууж, гэдэс цувдайгаар хоногийг төөрvvлж, эх орондоо гадныханд дээрэлхvvлж байна. Ардчилсан нийгэм хvнийг л ард тvмнийг л дээдэлдэг болхоос биш олигархуудыг мянга мянгаар нь vйлдвэрлэж баялгийн шударга бус хуваарилалтыг бий болгодоггvй юмаа.

Ардчилал хэмээх ухагдахуун Грекийн δημοκρατία – (dēmokratía) “rule of the people” буюу ард тvмний засаглал гэсэн утгатай vг бөгөөд бvх хvмvvс тэнцvv, чөлөөтэй мөн ахан дvvсэг байхыг чухалчилсан засаглалын нэг хэлбэр юм. Гэвч Монголд ардчилалын онол, ойлголт тийм ч хангалттай биш байна. Ардчилал хяналтгvй, vнэт зvйлсгvй бол, ухамсаргvй ёс суртахуунгvй хvмvvс ардчилсан засаглалыг удирдаж байвал тэнд ардчилал vгvй. Ардчилалыг мэдлэг боловсролтой, ухамсартай иргэдийн засаглал гэж мөн ойлгодог. Иргэдээ харанхуй мэдлэг боловсролгvй байлгах нь дарангуйлагч төрийн эрхэм зорилго гэлтэй. Учир нь мэдлэгvй хvн хvлцэнгvй бас аймхай. Тvvнд хоногийн хоол маргаашийн амь зуулгаас өөр зvйл гэж vгvй.

Ардчилалыг анархизм гэж буруу ойлгосон, ардчилалыг мэдэхгvй байж ардчилагч хэмээн хашгирах улс төрчид, ард тvмнийг ардчилал нэрийн дор 20 жил дарлалаа. Ардчилсан нийгэм гэж ийм л юм байна, энэ нийгэмд хvчтэний өмнө хvчгvй нь буруутан гэсэн дvрэм ноёлдог юм байна, чадсан нь амьдар чадаагvй нь сөхөр гэсэн хууль vйлчилдэг юм байна гэж толгойгоо шаана. Ардчилалыг ойлгоогvй жирийн иргэн би ардчилсан нийгэмд амьдарч байна гэхээс өөрийг даанч мэдэрч чадахгvй юм даа. Амьдрал аа гэж ямар хатуу юм бэ гэсээр хорвоог орхино гэдэг дэндvv эмгэнэлтэй.

Монгол оронд 20 жил нутагшиж эрийн цээнд хvрж байгаа ардчилал хэмээх ойлголт vржил шимээ одоог хvртэл өгөөгvй л байна. Монголын ардчилалд шударга ёс, тэнцvv эрх, хариуцлага, мэдлэг дутагдсан учраас vхмэл байна. Монголын ардчилал Монгол хvний төлөө, Монголын төр цэвэр болсон цагт л ардчилал Монголд ирнэ. Ардчилал нэрийн дор vйлдсэн гэм хэрэг бvхэн, ардчилалыг ашиглаж хийсэн бузар булай бvхэн, ардчилалыг буруу замаар будаа тээлгvvлсэн эзэд нь удахгvй хариуцлага хvлээнэ. Ард тvмэн нэг л өдөр бид чинь энэ улсын эзэн нь юм байна гэдгээ ухаарна. Тэр цагт ард тvмэн ялах болно.

Ардчилал буруугvй харин ардчилалыг буруутан болгож өөрсдийн бузар vйлдлээ далдлах гэсэн эрх баригчид, ардчилалын нэрээр хөрөнгөжсөн, ардчилалын нэрээр өөрийгөө хамгаалагч олигархиуд л ардчилалыг буруутай болгон харагдуулж байна. Vнэн хэзээд гэрэлтдэг, харин бузар булай ямагт харанхуй дунд нуугддаг, vнэний гэрэл бузар булхайг илчлэх мөчид бузар булай нуугдах газаргvй болдог.
Д. Санчир


URL:

Сэтгэгдэл бичих