Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн журмыг хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордноо болж байна. Одоогоор хуралдааны эхний асуудал болох Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэж байгаа аж. Өнөөдрийн ээлжит хуралдаанаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын боловсруулсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг захиран зарцуулах, тайлагнах хяналт тавих журам, гэрээний маягтыг батлах тухай болон Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох талаар авах зарим арга хэмжээний тухай, Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг долоон асуудлыг хэлэлцэхээр товлосон.
Д.ЖАРГАЛ
URL: