Бүргэдийн баяр 9 дэх удаагаа 3 сарын 5нд амжилттай боллоо

Монгол оронд аялал жуулчлалын улирлыг зун гэдгийг бүгд мэднэ. Зуны улиралд гадаадын жуулчид болон сүүлийн жилүүдэд манай дотоодын аялагчид ихсэж, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд асар их түлхэц өгч байгаа билээ. Гэхдээ өвлийн улиралд Монгол орны хувьд үзэх харах юм тун цөөн болдог.

Өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Баян-Өлгий  аймгийн  ЗДТГазарын  оролцоотойгоор Улаанбаатар хотын Жаргалантын аманд байрлах Чингис хааны хүрээ жуулчны баазад зохион байгуулагдсан Бүргэдийн баяр 9 дэх удаагаа 3 сарын 5нд амжилттай боллоо. Улаанбаатар хот болон бусад төвийн аймгуудад ажиллаж амьдардаг гадаадын иргэд болон жуулчид 200 гаруй,дотоодын 1500 орчим иргэд уг арга хэмжээг ирж сонирхлоо.Эдгээр хүмүүст Казахын ард түмний бүргэдээр ан хийх уламжлал, өвөрмөц ѐс заншил, амьдрал ахуйтай танилцах  боломжыг  олгох  үүднээс  Баян-Өлгий аймгаас 16 бүргэдтэй анчдыг, бүргэдийн хамт Улаанбаатар хотод урьж авчран уг арга хэмжээг зохион байгуулсан.

Энэ  жилийн   арга  хэмжээний  маань  чимэг  болж  саяхан  АНУ-д  киноныхоо нээлтийг хийсэн залуу бүргэдчин охин Н.Айшолпан урилгаар оролцож,олон хүний анхаарлыг татлаа.

66425_842965349052770_879611277_n 1012133_842965262386112_1667208443_n 1622635_842965285719443_828114235_n 1795559_842965249052780_1585824545_n 1904002_842965399052765_1080414659_n 1964937_842965382386100_1714815024_n 1977093_842965242386114_612142230_n 1979722_842965292386109_110713657_n 10003440_842965309052774_634378595_n


URL:

Сэтгэгдэл бичих