Н.ЭНХБАЯРЫН МОРЬД буюу “АРДЧИЛСАН ХОЛБОО” ЭВСЭЛ
Наяад оны үед дэлгэрсэн диско стилийг ялимгүй өөрчилсөн дэвшилт хуулбар өдгөө моодны
ертөнцийг тодорхойлох болж, нарийн шуумагтай өмд, өргөн мөртэй хүрэм “эргэн ирлээ”. Хувцасны хандлага 20-40 жилийн дараа давтагддаг шиг улс төрд ч гэсэн загвар эргэдэг моодыг МАХН-ын лидер Н.Энхбаяр дэлгэрүүлэхээр шийдсэн бололтой. Үхэн хатан “өвчлөгсөд” нь ч тодорч эхэллээ. Монгол Улс “хөнгөмсөг” явдалт нуудаар дутав гэж… Улс төрийн “шүүгээнд” хуучин шошготой хэдэн нам шинээр “өлгөгдөв”. Хориод жилийн тэртээ эрэлттэй байсан ч цагийн аясаар хэрэглээнээс арчигд сан нэрсийг олон нийтэд сануулахаар сурталчлах нь цаашид олшрох төлөвтэй. Чиг хандлагын гол төлөөлөгч нь мэдээж Н.Энхбаярын улс төрийн хамгийн дотно түнш М.Энхсайхан болж байна. Тэрбээр Үндэсний шинэ намынхаа нэрийг Монголын Үндэсний ардчилсан нам болгон өөрчиллөө.
16 ЖИЛИЙН ӨМНӨХ ЯЛАЛТ ДАХИН ИРЭХ ҮҮ
МАН өөрийнхөө хуучин нэрийг Н.Энхбаярт алдах үед энэ нь АН-д бусдын зовлон мэт санагдаж байснаар үл тогтоно. УИХ-ын 2012 оны сонгуульд гол өрсөлдөгч болох МАНын саналаас МАХН нэртэй бүлэглэл хумсална гэсэн тооцоондоо жаргалтай суусан биз. Гэтэл түүгээр өнгөрсөн нэр усны гачаал АН-д ч бас учирдаг байгаа. АН-ын хуучин нэрийн товчлол МҮАН-ыг ҮШН жишим ч үгүй дэгээдлээ. Мартагдсан хуучин бол шинэ зүйл гэдэг шиг л… Хамтарсан Засгийн газарт ажиллаж байгаа МАН, АНыг МАНАН хэмээн шоглох зуураа МАХН, МҮАН хоёр УИХ-ын 2012 оны сонгуульд эвсэл байгуулж оролцохоо тохиролцож байна. Энэ нь ч эртнээс ойлгомжтой байсан. Гэтэл тэгтлээ мартагдаагүй хуучин зүйлсийн эрэлд Н.Энхбаяр, М.Энхсайхан нар хамтдаа шулуудсаныг нотлох шинэхэн мэдээлэл улс төрийн хүрээнийхний дунд ам дамжих болов.
Юу гэвэл, одоо тэд эвсэлдээ 1996, 2000 оны сонгуулийн хүчтэй өрсөлдөгч асан “Ардчилсан холбоо” хэмээх брэнд нэрийг өгөхөөр ярилцаж байгаа сурагтай. Үү ний тулд эвслийнхээ эгнээнд өдгөө дарга А.Ганбаатараасаа өөр гишүүнгүй үлдсэн МСДН-ыг татан оролцуулахаар түншиж эхэлсэн мэдээ чих дэлслээ. “Ардчилсан холбоо” эвсэл бол ардчилсан сонгуулийн түүхэнд тод мөрөө үлдээсэн, сонгогчдын нүд, чихэнд дасал болсон нэр гэдэгтэй маргашгүй. МҮАН, МСДНын “Ардчилсан холбоо” эвсэл М.Энхсайханаар удирдуулан УИХ-ын 1996 оны сонгуульд 50 суудал авч, Засгийн эрхийг гартаа авч байсан билээ.
Тэр сонгуульд МАХН ялагдаж, сөрөг хүчин болсон намтрыг 16 жилийн дараа Н.Энхбаяр залруулахаар оролдох бололтой. “Ардчилсан холбоо” эвслийн нэрийг МҮАН-ын нэр болоод МСДН-тай хамт Н.Энхбаяр, М.Энхсайхан нарт алдах нь АН-ын хувьд жинхэнэ мөхөл юм. МАН-ынхан МАХНын нэрээ өмчилж чадаагүйгээс ч долоон дор цохилт болох биз ээ. Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сэнтийд заларсан 2005 оны сонгуульд “Морьд эргэлээ” хэмээсэн үндэсний сэтгэлгээ, монгол ахуйд ойр уриатай оролцож, М.Энхсайханыг түвэггүй сөхрүүлж байсан.
Энэ удаа МҮАН, МСДН УИХ-ын сонгуульд МАХН-тай эвсэн, гурав дахь Ерөнхийлөгчийн морьд болж давхивал торгон жолоо өргүүлэх болов уу? УИХ-ын өнгөрсөн сонгуулиудын дүнг Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр хүрд аятай дуржигнуулж суугаа нь лавтай. 1992 онд МАХН 56.9 хувийн санал авч ялсан бол МоАН-МҮДН-НН-ын эвсэл 17.5 хувийн санал цуглуулсан, 1996 онд “Ардчилсан холбоо” эвсэл 47 хувийн саналаар МАХН-ыг (40.5 хувь) ялж, 2000 онд МАХН 51.6 хувиар “Ардчилсан холбоо” эвслийг ялсан, 2004 онд МАХН, “Эх орон-Ардчилал эвсэл” тэнцсэн, 2008 онд МАХН АН-ыг ялимг үй зөрүүтэйгээр ялсан. Үүнээс харахад МАХН буюу одоогийн МАН-тай намуудын эвсэл амжилттай өрсөлдөж байсныг хоёр “Э” ирэх сонгуулийн төлөвлөгөөндөө тооцоолж л байгаа.
СОНГУУЛИЙН ХОЛИМОГ ТОГТОЛЦООН ДЭЭРХ ХОЁР “Э”-ГИЙН ХҮСЭЛ
Пропорциональ тогтолцоо давамгайлсан сонгуулийн системийг хуульчлахыг хоёр “Э” хамгийн их хүсэн хүлээж байгаа. Чухамдаа Н.Энхбаяр, М.Энхсайхан гэсэн нэрсээс МАХН, МҮАН, магадгүй “Ардчилсан холбоо” эвсэл хэмээх брэнд нэрс пропорциональ хувилбараар илүү боломж эдэлнэ. 50:26 бол тэдний хувьд УИХ-д бүлэг байгуулах хэмжээний суудал аяндаа ороод ирэхтэй адил хувилбар юм. Монгол Улс сонгуулийн шинэтгэл хийх нэн хариуцлагатай цаг үед Н.Энхбаяр МАХНыг, М.Энхсайхан МҮАН-ыг тэргүүлж байгаа нь МАН, АНын хувьд хувь заяаны шог лоом лугаа түвэг учруулж бай гаа болов уу. УИХ дахь АН-ын бүлэг 50:26 гэсэн хатуу шаардлагаа зөөллөн 38:38 руу буугаад байгаа нь ч үүнтэй холбоотой байх магадлалтай. МАН өнөө хэр Сонгуулийн хуулийн төслийг удаашруулж байгаа нь жир хэрэг биш юм.
Н.Энхбаяр, М.Энхсайхан нарыг чадах гээд сонгуулийн шинэтгэлээс татгалзах эрх УИХ-д байхгүй тул намрын чуулганы эхэнд Сонгуулийн шинэ хууль төрж таарна. Сонгуулийн өмнөх жилд улс төр улам бүр адармаатай болж байгаа энэ цаг үед хуулиа өөрчлөхийг далимдуулан сонгогчдын боловсролыг дэмжих нэрийдлээр түрэмгийлсэн ухуулга хэдийнэ эхэлснийг олон нийт анхаарах хэрэгтэй. Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын нэр хаяг хөөх “брэндахолик” моод бол иргэдийг бусдын нэрээр төөрөгдүүлэх үйлдэл гэдгийг улстөрчид анхааруулсаар байгаа. Гадаад хэргийн сайд Г.Занданшатар “МАХН, МҮАН бол брэнд нэрсийн ард нуугдсан хулхи бараа” гэж зарлав. “Шинээр байгуулагдсан МАХН, МҮАНынхан сонгуулиар “брэндийн андуурал” явагдана гэж найдсан учраас л эдгээр нэрийг авч байгаа нь тодорхой” гэж тэрбээр тайлбарласан.
Б.ЭНХЦЭЦЭГ
onoodor
URL: