Судалгаа авна гэж хуурч хулгай хийх үйлдэл дахин гарчээ

1s2gd1gs2g1

Бага насны хүүхдээс судалгаа авна гэж хуурч мэхлэх аргаар залилан хулгай хийх хэрэг дахин гарлаа. Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн нутаг дэвсгэрт цонхны хэмжээ авна, хорооноос судалгаа авахаар явж байна гэх мэтээр бага насны хүүхдийг хуурч мэхлэн гэрт нь орж хулгайн гэмт хэрэг үйлдсэн хэд хэдэн удаагийн үйлдэл гарсан байна.

Тиймээс иргэд та бүхэн бага насны хүүхдээ гэрт нь ганцааранг нь орхихгүй байхыг зөвлөж байна. Зайлшгүй байдлаар орхихдоо танихгүй хүнд хаалгаа нээж өгөхгүй байхыг сайтар зөвлөхгүйгээс болж дээрх төрлийн гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй болохыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА.


URL:

Сэтгэгдэл бичих