Газар эзэмших эрх олгоно

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хуандайн аманд Төмс, хүнсний ногоо тариалах, фермерийн аж ахуйн зориулалтаар таван га,  Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Тарвагатайн амны зүүн талд Жимс, жимсгэний зориулалтаар 94 га газарт тус тус газар эзэмших эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар болов. Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг ирэх сарын дүгээр сарын 25-нд болно.


URL:

Сэтгэгдэл бичих