Н.Учрал Дэлхийн тэрбумтныг дуурайхдаа, охидыг доромжлон, логик алдаа гаргаж том тэнэгтэв

599b66999007611aad64d88f059686c5Ирэх сонгуульд хүч үзэхээр зэхэж буй Ням-Осорын Учрал сонгуулийн сурталчилгааны ажлаа нэлээд эртнээс эхэлсэн бөгөөд өдөр бүр фэйсбүүкэд мөнгө төлөн, нүүр номын мэдээллээ “boost” буюу ивээн тэтгэлэг хийж олонд хүргэсээр байгааг та бүхэн анзаарч буй бизээ. Тэгвэл түүний арга улам бүр нарийссан байна. Тодруулбал тэрбээр оюутан охидыг баян хүнтэй гэрлэх хүсэлтэй “тэнэг толгой” хэмээн олонд итгүүлэнгээ өөрийгөө ухаалаг болгож харагдуулах гэж оролджээ. Уг бичлэгийг санаатайгаар хэдэн оюутан суулгаад бичсэн болохыг батлах олон алдаа байна. Өөрөөр хэлбэл Н.Учрал охидоос асуухдаа “Та нар аль сургуулийн оюутнууд вэ гэхэд аль сургуулийнх байх нь хамаагүй гэв”. Хэрэв тэрбээр жинхнээсээ хичээл орж байсан бол ямар сургуулийн оюутанд лекц уншиж буйгаа өөрөө мэдэх учиртай бөгөөд энэ тохиолдолд оюутнууд багшдаа сургуулийнхаа нэрийг шууд хэлэх байлаа. Тэгээд ч хэнтэй ярилцаж байгаагаа ойлгохгүй болтлоо “манарах” шаардлагагүй, цоохор хивстэй жижиг өрөөнд маш цөөхөн хүүхэд сууж харагдсан. Үүнээс гадна бичлэг үзсэн хүмүүс тэднийг Н.Учралын Их засаг эсвэл Royal сургуулийн сурагч болон оюутнууд гэж ойлгоод өөрийнх сургуулийн нэр хүнд унах магадалтай гэж үзсэн учраас бодлогоор ингэж асуув. Мөн тэр “Би та нарт мэргэжил сонгох тухай ярьж байгаа” гэв. Хэрэв мэргэжил сонгох тухай суудлыг ярих гэж байгаа бол нэгэнт мэргэжлээ сонгочихсон нөхөр сонгох тухай асууж буй ахлах күрсийн оюутанд үүнийг ярих шаардлага бараг байхгүй. Тэгэхээр тэр хичээл орж буй нь хиймэл болж таарч байгаа юм.

Ухаантай хүн болох гэсэн түүний энэхүү гэнэн чамирхал нь агуулга логикийн алдаатай байснаас гадна сүүлийн гурван жилийн турш сошиалаар явж буй баян хүнтэй суух хүсэлтэй бүсгүйд хэлсэн дэлхийн тэрбумтны захидалыг дуурайн хуулбарласан нь олонд мэдэгдэв. Ингэхдээ оюутан охидыг нийгэмд муухайгаар ойлгуулах хэмжээнд хүртэл доромжилж, бас логикийн олон алдаа гарган том тэнэгтэж мангараа харуулж байгаа нь энэ. Таны энэ үйлдэл сонгуулийн оноо авах биш, алдах тэнэглэл болох вий дээ Н.Учрал аа.

 


URL:

Нэр: зочин Огноо: 14 March 2016

Ер нь бол энэ охидын буруу хичээлээ л сайн хийх хэрэгтэй юм шүү дээ

Нэр: bold100 Огноо: 14 March 2016

Unen teneg okhiduud bna. Oilgomjtoi okhiduud bna l da.

Нэр: zochin Огноо: 15 March 2016

uhaan muutai ohiduud bololtoi.asuult ene ter bol bainaa.

Нэр: zochin Огноо: 16 March 2016

unen teneg ohiduud bna da. Huduu gargaj mal malaluulmaar duraakuud uu

Сэтгэгдэл бичих