Анодын захирлуудыг батлан даалтад гаргалаа
Анод банкны ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гүйцэтгэх захирал Д.Энхтөр, гишүүн Н.Даваа нарыг өчигдөр батлан даалтад гаргажээ. Тэдний өмгөөлөгчдийн хүсэлтийг Баянзүрх дүүргийэн шүүхэд хэлэлцаж батлан даалтад гаргах шийдвэр гаргасан байна. тэднийг цагдан хорих хугацаа өнөөдрөөр дуусгавар болох байсан юм. Өнгөрөгч тавдугаар сараас хойш цагдан хоригдож байхдаа Н.Даваагийн бие муудаж УКНЭ-т хэвтэн шулуун гэдэсний мэс засалд орсон юм. Тэрбээр одоогоор эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлсэн хэвээр байна. Тэднийг 1200 хувьцаа эзэмшигчдийн мөнгийг хувьдаа завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан, банкны хууль тогтоомж зөрчсөн, банкны эд хөрөнгийг завшсан, иргэдэд хувьцаа борлуулж, мөнгө завшсан хэрэгт буруутган 2009 оны арванхоёрдугаар сард цагдан хорьж байв. Улмаар батлан даалтад гараад байсан ч өнгөрөгч тавдугаар сараас дахин цагдан хорих шийдвэр гарснаар дөрвөн сар хоригдож, өчигдөр батлан даалтад гарчээ. Уг хэрэгт ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гүйцэтгэх захирал Д.Энхтөр, гишүүн Н.Даваа нараас гадна гүйцэтгэх захирал байсан Л.Уламбаяр, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрны захирал Ж.Ганбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарын албан тушаалтныг мөн шалгаж байгаа аж.
Өндөр хүүтэй хадгаламж амлаж, өндөр хүүтэй зээл олгосон, томоохон зээлдэгчид нь зээлээ эргүүлж төлөөгүй зэргээс энэ банкны актив пассив нь муудаж, төлбөрийн чадваргүй болон дампуурахад хүрсэн байна.
URL: