Э.Цэрэн “С1” телевизийн гадна эсэргүүцлээ илэрхийлнэ
Сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа Мүүний асуудлыг хөндсөн “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэг өнгөрсөн баасан гарагт С1 телевизээр гарах байсан боловч гараагүй. Энэ талаар Tseren Enebish өөрийн цахим хуудсандаа “Өдөржин түгшсэн би Мөнхбаясгалан дээр ирлээ. Тэрбээр бидний нэг сарын ажил хөдөөнийхөнд хүрэхгүй нь.
С1-ыг дээрээс хаасан. Хэн гэдгийг хэлэх боломжгүй гэсэн тайлбар тавьж.Мөнхбаясгалан олон хүн рүү зэрэг гуйж ярихыг би өөрийн чихээр сонсов. Гутрав. Бид “youtube”-д байршуулж байгаа ба тун удахгүй цагийн дараа түгээнэ” хэмээн бичсэн юм.
Хэдийгээр тус нэвтрүүлгийг эфирт гаргаагүй ч “Монгол дахь мүүн ажиллагаа” 1, 2 гэсэн бичлэгүүд “youtube”-д орж маш олон хүнд хүрсэн юм. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хийсэн “Монгол дахь Мүүний ажиллагаа” эрэн сурвалжлагын нэвтрүүлгийг “С1” телевиз гаргахгүй болсонтой холбогдуулан Э.Цэрэндолгор тус телевизийн гадна эсэргүүцлээ илэрхийлэх юм байна.
Т.Гэрэл
URL: