Д.Амаржаргал: Хүүхдүүд аавыгаа нэхэж уйлалдаад хэцүү байна
Одоогоос хоёр жилийн өмнө жирийн нэгэн таксины жолооч залуугийн сэтгэл хөдөлгөм бичлэг сошиал ертөнцөд тавигдснаас хойш тэр хүнийг хайрлах, зөв үйл хэргийг нь бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байсан юм. Тиймдээ ч Т.Даваасүрэнг “Мундаг аав” хэмээн нэрийдэх болсон. Тэр аавын тухай үлгэр жишээ түүх, элэг бүтэн амьдралынхаа төлөө зүтгэсэн зүтгэл монголчуудын сэтгэлийг яах аргагүй хөдөлгөж чадсан нь үнэн билээ.
Тэр амьдралд дэндүү хайртай нэгэн байсан. Таван сайхан хүүхдээ танхил хонгор гэргийгээ тэжээхийн тулд тэрээр такси барьж, амь амьдралаа залгуулдаг байсан хөдөлмөрч бас ухаантай нэгэн байлаа. Даанч хийж бүтээхийн их оргил өөд явсан Т.Даваасүрэн зуурдаар нас барсан харамсалтай мэдээ 14 хоногийн өмнө чихэнд дуулдав. Дэндүү харамсалтай мэдээ байв. Насанд хүрээгүй бяцхан үрстэйгээ өнчрөн хоцорсон гэргий Д.Амаржаргалд тэнгэр хол газар хатуу мэт санагдан энэ бүхэнтэй эвлэрч өгөхгүй уй гашуутай сууна.
Талийгаач Т.Даваасүрэн “Яаж ийж байгаад хүүхдүүдээ орон байртай болгох нь миний мөрөөдөл хүсэл юмаа” гэж ярьж байсныг зарим нэгэн хүн тод санаж байгаа байх. Тэгвэл өнчирч үлдсэн үр хүүхэд, ханьд нь “Шинэ Толгойт” орон сууцжуулах хөтөлбөр төслийн хамт олон хоёр өрөө шинэ байр бэлэглэх гэж буй талаар таатай мэдээ цахим орчинд өнгөрсөн долоо хоногт тарж, энэ талаараа ч “Стандарт Проперти групп”-ийн төслийн менежер Г.Анхболд тодорхой мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Талийгаачийн гэр бүлээс ганц ч төгрөг гаргалгүй хоёр өрөө байр бэлэглэнэ. Бүх зүйлийг ямар ч асуулгүй шийдэж өгнө. Шинэ байр ирэх сар гэхэд ашиглалтад орчихно” зэрэг мэдээлэл өгч, талийгаачийн хань, үр хүүхдүүдэд нь байрны гэрчилгээ батламжийг гардуулж өгч баярлуулсан билээ. Аавынхаа амьддаа биелүүлж чадаагүй хүсэл нь ийнхүү биелэж байгаад хүүхдүүд нь ихэд баярласан ч цаанаа гунигтай харуусалтай байгаа нь илт харагдсан юм. Ингээд талийгаачийн гэргий Д.Амаржаргалтай утсаар холбогдож тодруулга авлаа.
-Танд эмгэнэл илэрхийлье. Талийгаачийн буяны ажил гээд зав муутай байхад нь залгаж байгаад уучлаарай?
-Зүгээрээ. Талийгаачийн буяны ажил өнгөрсөн байгаа. Гэхдээ гандан хийдээр явж буян хуруулж явна.
-“Мундаг аав”-ын мөрөөдлийг биелүүлж, хоёр өрөө байр бэлэглэх болсныг анх хэзээ сонсов?
-Цахим хуудсанд тийм мэдээлэл гарсныг хүнээс сонсоод итгэж чадахгүй байсан. Буяны ажилтай байхад фэйсбүүк ч орох тэнхэлгүй байлаа. Харин тэр байр өгнө гэсэн компанийн зүгээс биднийг хүлээж авч, батламж гардуулахад л итгэж өглөө.
-Хүүхдүүд аавынхаа зургийг тэвэрчихсэн, баяр хөөртэй зургаа авахуулсан зураг цахим хуудсанд тархаж, сайхан үйл хэрэг бүтээжээ, аавынх нь заяа буян үр хүүхдээ түшиж байна гэх мэтээр мэдээлэл бичсэн харагдсан?
-Буяны ажилтай байхад нэг сэтгүүлч надтай утсаар холбогдоод дээрх баяртай мэдээллийг дуулгаж, эл бүх асуудалд хамт байя гэхээр нь би “Та нартай хэрэгтэй мэдээлэл юм бол тэгээ” гээд хэлсэн. Түүний дараа нөгөө барилгын компанийн менежир хүлээж авах арга хэмжээн дээр ирчихсэн зураг хөрөг аваад байсан. Мэдээж хүүхдүүд болсон хойно баярлалгүй яах вэ дээ, инээсэн зургийг нь нийтэлж, мэдээлэлээ оруулсан юм байх. Гэтэл тэр мэдээллийн дор хүмүүсийн бичсэн сэтгэгдэл арай л биш байна лээ. Үхэл зовлон үзсэн бидэнд тийм таатай санагдахгүй ч үр хүүхдүүд баярлаж болно биз дээ. Зарим нэгэн ухаан муутай хүмүүсийн сэтгэгдлийг харсан миний том хоёр охин уйлаад хэцүү байгаа. Сэтгэлд нь эвгүй хэцүү байгаа шүү дээ. Тэгээд л би бодлоо. Хэрэггүй буруу зүйл хийчихэв үү дээ. Тэр мэдээллийг гаргах ёсгүй ч байсан юм болов уу гэж санаа зовоод эмээсэн. Миний хүүхдүүдийн буруу гэж юу байх уу, гэтэл “Аав нь нас барсан байхад хоёр өрөө байртай болсон хүүхдүүд нь баярлаж инээлдээд” гэх мэтээр их эвгүй сэтгэгдэл төрүүлэхээр комментууд байна лээ. Үүнд тэр сайтын зүгээс залруулга гаргаж болдог юм болов уу.
-Хүүхдүүд бага учир аавыгаа өөд болсныг сайн мэдэхгүй байна уу?
-Хоёр том охин сайн мэдэж байгаа. Бага гурав нь нэг их анзаарахгүй байгаа ч өдөр бүр аавыгаа нэхэж уйлалдаад хэцүү байна.
-Шинэ байрандаа яг хэзээ оруулна гэж байна. Тодорхой мэдээлэл танд өгсөн үү?
-Байр нь бол ашиглалтад орчихсон юм билээ. Одоогоор нэмж хийх зүйл жаахан байгаа гэсэн. Ирэх дөрөвдүгээр сарын эхээр гэхэд оруулчихна гэж ярьсан шүү дээ.
О.Сайхан
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
emegtei ta hund itgej bas bayarlaj sur… nyalh jaahan urst yunii buruu baihav de,huuhed l bol huuhed shu de.huudiin buyan zaya ih.sain hani aav baisan huurhii zaluu um maani bad mi hum