МҮҮН Монголд нам байгуулах хүртэл хүчирхэгжжээ

21f21sd1fs2f1sd2f1

-МҮҮН Монголд ХҮ нам байгуулж, МАН-ын мүүнчид санхүүжүүлэгчид нь болов уу-

Дэлхийн олон улсад хориглосон МҮҮН-ийн гаж урсгал Монголд хэдийнэ нутагшиж, улстөрчид мүүнчид болоод удаж буйг “Цензургүй баг”-ийнхны бэлтгэсэн “Монгол дахь МҮҮН ажиллагаа” нэвтрүүлгээс үзэж болно. “Цензургүй баг”-ийнхны цуглуулсан баримтаар Ц.Нямдоржоос эхлээд МАН-ын нөлөө бүхий улстөрчид мүүнчид болох нь тодорхой боллоо. МҮҮН-ийнхэн Монголын улстөрчдийг нөлөөндөө аваад зогсохгүй улс төрийн нам байгуулж, төрийн эрх авахыг санаархжээ. Тодруулбал, саяхан байгуулагдсан ХҮ нам МҮҮН-ий нам болох нь тодорхой боллоо. ХҮ намын лого нь МҮҮН-ийн ёсолгоо гэдгийг уншигчид анзаарч байгаа биз ээ. Мөн тус намын даргаар С.Ганбаатарыг тавьсан нь ч учиртай. Тэрбээр олон жилийн өмнө мүүнчин болсон бөгөөд энэ урсгалд хамгийн үнэнч улстөрч гэдгийг судлаачид андахгүй. С.Ганбаатар МҮҮН-ийн гаж урсгалыг Монголд нутагшуулж, олон жил сурталчилж яваа. Үүнийхээ шанд МҮҮН-ийн намын дарга болж, Ерөнхийлөгч болно гэж дуугарч яваа. МҮҮН-ийнхэн өөрсдийн байгуулсан намынхаа даргыг Ерөнхийлөгч болгох зорилготой байгаа нь тодорхой боллоо. Үүнээс гадна МҮҮН-ийн Монгол дахь ХҮ намыг санхүүжүүлэгчид нь МАН-ын мүүнчин улстөрчид санхүүжүүлдэг гэх мэдээлэл ч байна.

МҮҮН-ийнхэн дэлхийн олон улсад улстөрчдөөр дамжуулан төрд гарахын оролдож байсан ч нам байгуулж байсан удаагүй. Гэтэл анх удаа Монгол Улсад намаа байгуулж, улс төрд байр сууриа эзлэхээр ажиллаад эхэлчихжээ.


URL:

Нэр: Anonymous Огноо: 14 March 2016

Эргүү юм бичдэг сайт вэ

Нэр: bold100 Огноо: 14 March 2016

unen esehiig sain nayatlaj bai.
Barimtaar garga.

Нэр: энггн Огноо: 14 March 2016

ахиад л тэмцэхээс, манан маань сугараад үлдэх байх даа

Нэр: boldoo Огноо: 15 March 2016

ene unen shuu darhand bdag ganbat geed zaluu odoo muuntei holbogdood bga ganba ter 2 bainga uulzdag shdee mash nygt holbootoi bas ter tsendmaa geed avgai bdiin

Сэтгэгдэл бичих