Малчдын ноосны урамшуулалыг ирэх сараас өгнө
Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаалаар малчдад ноосны урамшууллыг ирэх дөрөвдүгээр сард багтаан олгох болсон байна. Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир, хонь, тэмээний ноос бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий иргэнд 2014 оноос эхлэн мөнгөн урамшуулал олгож байгаа.
Харин энэ жилийн хувьд зөвхөн хоршооны гишүүн гэх хязгаарлалтыг үгүй болгож, үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир, ноос тушаасан малчин бүрт урамшуулал олгодог байх тогтоолын төсөл боловсруулж, УИХ-ын Хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр болжээ.
Өнгөрөгч хавар малчдад ноосны урамшуулалд улсын төсвөөс 18.3 тэрбум төгрөгийг олгож байсан бол, энэ жилийн хувьд 19.6 тэрбум төгрөгийг олгохоор төсөвлөжээ.
URL: