Леонарда Ди Каприо Монгол баатрын дүрээр

Шинэхэн Оскарын эзэн Леонардо Ди Каприо Монгол орны үзэсгэлэнт газруудын нэг Төв Азийн хөх очир эрдэнэ гэгддэг Хөвсгөл далайд аялахаар ирэх гэж байна. Үүнтэй холбогдуулан Түмэн Хишигтэн төслөөс Монгол өв уламжлал, түүх, соёлын бахдал болсон Түмэн Хишигтэн бэлэг дурсгалын бүтээлдээ түүний дүр төрхийг буулган бэлэг барихаар болжээ. Тэрээр Хишигтэн баатрын эрэмгий чанар, цуцашгүй тэмцэх зан чанар цогцолсон, онц их зориг тэвчээр хатуужилтай жүжигчин гэдэг нь уран бүтээлүүдээс нь харагддаг. Тиймдээ ч Монголын цаатнуудын нутгаар аялж хээрээр гэр, хэцээр дэр хийн нүүдэлчин аж ахуйтай танилцахаар ирж буй хэрэг бизээ.

Түмэн Хишигтэн төсөл нь Чингис хааны аугаа их түүхэн гавьяаг бодит бүтээн байгуулалтаар илэрхийлэх Түмэн Хишигтэн төслийг эхлүүлж 10,000 морьт баатрын цогцолбор  байгууламжийг бүтээн байгуулж байгаа юм. Энэхүү морьт баатрууд нь монголчуудын түүх, өв уламжлалыг харуулсан үзмэр төдийгүй үзүүлэнгийн байгууламжууд, мэдээлэл түгээх төв, жуулчид хүлээж авах иж бүрэн зочид буудал, кино театр, зоогийн газар, амралт алжаал тайлах төв, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, алсыг харах цамхаг зэрэг аялал жуулчлалын дэд цогцолбор бий болох юм.

Дашрамд дурдахад уг бэлэг дурсгалын загварт эрхэмлэж явдаг хүнийхээ дүрийг буулгах боломж хэн бүхэнд нээлттэй юм.

 “Хэрвээ чи хил хязгаараа давж чадвал шагнал нь маш өндөр байх болно.”

Иохан Эрнст Нильсон / Леонардо Ди Каприо-ийн аялалыг удирдагч, дэлхийн алдарт аялагч, уулчин/

 

Сэтгүүлч.  Б.Цолмон


URL:

Сэтгэгдэл бичих