Д.Очирбат гишvvн ээ, гэр хорооллыг барилгажуулна гэсэн чинь яалаа даа

Улаан бууртай тэмээгээ усална аа гэсэн чинь яалаа дааУлаан хцрэнгийн зах дээр уулзана аа гэсэн чинь яалаа даа… гэж монгол ардын дуунд гардаг.


Болзоондоо ирээгvй хархvvгийн тухай өгvvлэх хайрын дууны баатар орчин vед өөрчлөгджээ. Өөрөөр хэлбэл УИХ-ын эрхэм гишvvдийн сонгогчидтойгоо уулзах болзооны цаг ойртож байна. Энэхvv болзооны өмөхөн бид УИХ-ын эрхэм гишvvдийн 2008 оны сонгуулийн амлалтыг нэхэн сануулж байгаа билээ.

Бид Чингэлтэй дvvргээс парламентад сонгогдсон УИХ-ын гишvvн Д.Очирбатын гурван жилийн өмнө сонгогчдодоо өгсөн амлалт хэрхэн хэрэгжиж байгаа талаар сурвалжиллаа. «Шударга ёс, хариуцлагатай төр», «Дэвших хөгжил-дэвших амьдрал» гэсэн сvртэй уриа дэвшvvлсэн тvvний сонгуулийн хугацаанд хийж, хэрэгжvvлэхээр амласан ажлын жагсаалтыг дурдвал цаг, цаас тун ч их зарцуулахаар урт юм билээ. Тvvний хөтөлбөрvvдээс хамгийн их анхаарал татаж, иргэдийг «уяраасан» зvйл нь гэр хорооллыг барилгажуулах амлалт. Нийслэлийн гэр хорооллын иргэдийн хувьд тохилог орон сууцтай болгох амлалт сайхан сонсогдох нь ойлгомжтой.

Гэтэл сонгуулийн хугацаа дуусах дөхөж байгаа энэ vед Д.Очирбат гишvvний амласан орон сууц сvндэрлэх нь бvv хэл, сураггvй байсаар л байна. Нийслэлийн хэмжээнд гэр хорооллыг барилгажуулах ажил өрнөж, долдугаар хорооллыг барилгажуулахаар газар чөлөөлөх ажил хийгдэж байгааг Д.Очирбат гишvvн өөрийн амлалтын биелэлт гэж хэлэхгvй гэдэгт найдаж байна.
Долдугаар хорооллыг барилгажуулах ажил эрхэм гишvvнээс хамааралгvйгээр хийгдэж байгаа шvv дээ. Сонгогчдын саналыг авч л байвал бусад нь хамаагvй мэтээр аашилж, аманд орсноо бураад, хvнд сайхан сонсогдох бvхнийг амладаг хариуцлагагvй гишvvдийг дахиж сонгохгvй гэдгээ Чингэлтэй дvvргийн иргэд хэлж байсан. Арга ч vгvй биз, тохилог сайхан орон сууц бариад өгнө гэж амныхаа зоргоор бурчихаад алга болсон хойно.

Д.Очирбат гишvvний гэр хорооллыг барилгажуулах амлалтад хууртаж, тvvнийг сонгосон тойргийнх нь зарим иргэнтэй бид уулзлаа. Тэд «Д.Очирбат гишvvн шинэ жил, цагаан сараар л vзэгддэг. Иргэдэд саарал ордныг танилцуулах, хvvхдийн баяраар бяцхан иргэдэд бэлэг өгөх гэх мэт ажлыг л сайн хийдэг дээ. Тvvний хийсэн хамгийн том ажил бол Ахмадын сувиллын газар байгуулж, жил бvр 50 гэр иргэдэд бэлэглэдэг явдал» гэлээ. Vvнийг сонсоод өөрийн эрхгvй гутрах сэтгэл төрөв. Төр тvшилцэж, тvмэн олны итгэлийг хvлээж яваа хvний хийсэн ажил гэхэд дэндvv чамлалттаи санагдсаныг нуух юун. Төрийн ордон танилцуулах, гарын бэлэг тараах зэргээр сонгогчдод тал засч суухын оронд бодлогын хэмжээний томоохон асуудалд анхаарлаа хандуулах учиртайсан. Vргэлжлvvлээд Чингэлтэй дvvргийн иргэдийн vгийг сонсвол «Улсын их худалчууд маань их зvйл амлаж, бага зvйл хийсээр, vvнд нь иргэд ч дасчихаж» хэмээн халаглаж байгаатай таарлаа. Худал зvйл амласаар яваад УИХ-ын эрхэм гишvvд маань ард тvмнийхээ дунд «Улсын их худалчууд» гэдэг гуншинтай болчихсон байна шvv дээ. Ичгvvр биш гэж vv.

Д.Очирбат гишvvний мөрийн хөтөлбөрийн хот, нийтийн аж ахуй хэсэгт «Тасганы овоонд баригдаж буй Монголын vндэсний соёл, шашны цогцолбор, цэцэрлэгт хvрээлэнг гэрэлтvvлэг, ногоон байгууламж, цэцэрлэгжилт, тохижилтын ажил, усалгааны системтэй болгоно» гэжээ. Тасганы овооны хаана нь цогцолбор байгаа юм бол гэж гайхлаа. Асууж сураглалаа, «Ирэх жил баригдана. Зураг төсөл нь бэлэн болсон» гэсэн мэдээллийг Чингэлтэй дvvргийн тавдугаар хорооны Засаг дарга өгөв. Тэгэхээр эрхэм гишvvн маань баригдаж эхлээ ч vгvй цогцолборыг баригдаж байгаа мэтээр мөрийн хөтөлбөртөө оруулсан болж таарлаа. Энэ арай дэндсэн хэрэг биш гэж vv. Ард тvмнийг сохор, дvлий мэт санаж, хууран мэхлэх эрх хэнбугайд ч байх учиргvй.

Д.Очирбат гишvvний бас нэгэн амлалтыг тvvнээс нэхэл хатуутайгаар нэхмээр байна. Vvнийг Чингэлтэй дvvргийн аравдугаар хорооны иргэд ч хvсч байгаа биз ээ. Энэ бол аравдугаар хорооны нутаг буюу «Дэнжийн мянгын замыг гэрэлтvvлэх, иргэдийг тав тухтай, цэвэрхэн орчинд амьдруулах» амлалт. Энэ амлалт хэрэгжээгvйг нийслэлчvvд мэднэ. Дэнжийн мянгын иргэд эдvгээ харанхуй гудамжаар айдас тээн алхсаар л байна. Амьдрах орчин нь тав тухтай, цэвэрхэн болчихсон юм лав л алга. Хог, шороо нь бутарсан Дэнжийн мянга Д.Очирбат гишvvнийг хvлээсээр л байна.

Гишvvний мөрийн хөтөлбөрийн хот байгуулалт, дэд бvтэц гэсэн хэсэгт Монгол гуравдугаар сургууль, 17 дугаар дунд сургуулийн өмнө, «Тэди» төвийн ард нvхэн гарц байгуулна гэсэн амлалт байна. Дээр дурдсан газруудад очоод ямар ч нvхэн гарц олсонгvй. Эрхбиш зураг төсөл нь гишvvний ширээн дээр байгаа биз ээ. Эдгээр ажлыг Д.Очирбат гишvvн 2008 онд багтаан хийнэ гэж амласан. Гэтэл 2011 онд хэрэгжилт нь ийм л байна.

Д.Очирбат гишvvн 2000-2004 онд Чингэлтэй дvvргийн Засаг даргын орлогчоор, 2004-2008 онд тус дvvргийн Засаг даргаар ажиллаж байсан нэгэн. Тиймдээ ч тойргийнхоо иргэдийн амьдрал ахуй, тулгамдсан асуудлыг сайн мэднэ хэмээсээр гишvvний зөөлөн суудалд тухалсан. Тэр ч бvv хэл «Манай дvvргийн дэвшил хөгжил, баяр гуниг бvхэн надтай хамт 10 жил явж ирсэн» гэж ярих дуртай нэгэн юм билээ. Тэгвэл эрхэм гишvvн ээ, дvvргийн чинь иргэд шороо тоостой гэр хороололд амьдарсаар л байна. Эрхэм гишvvн та тэдний баяр, гунигийг хуваалцах учиртай бус уу.

Б.Наранчимэг

“Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих