Хан-Уул дүүрэгт “Монгол цэргийн бахархал” өдөрлөг боллоо

Хан-Уул дүүрэгт

Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штаб 2016 онд зохион байгуулах ажлын хүрээнд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярыг тохиолдуулан “Монгол цэргийн бахархал” өдөрлөгийг дүүргийн соёлын төвд зохион байгууллаа.

Өдөрлөгт Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Тамгын газрын дарга Б.Бат-Очир, Засаг даргын орлогчС.Баасандолгор, Бэлтгэл хошууч генералЧ.Самбуу, Цэргийн штабын даргаХурандаа Ч.Батхүрэлтэргүүтэй төлөөлөгчид болон Зэвсэгт хүчний 011, 303, 326, 120 дугаарангийн бие бүрэлдэхүүн, Онцгой байдлын гал унтраах 014 дугаар ангийн албан хаагчид болон иргэд оролцлоо.

Өдөрлөгийн үеэр батлан хамгаалахын салбарт үр бүтээлтэй ажилласан Зэвсэгт хүчний 011 дугаар ангийн захирагчийн орлогч Б.Батболд, засварын хөдөлгөөнт бүлгийн инженер ахмад Э.Цэнд-Аюуш, химийн засварын цехийн дарга дэд хурандаа Ч.Батчулуун , механик боловсруулалт цехийн инженер ахмад Ч.Бямбацогт, худалдаа маркетингийн албаны мэргэжилтэн Г.Баярсүрэн, тогооч н.Хонгорзул, Онцгой байдлын Гал унтраах 014-р ангийн гал сөнөөгч ахлах ахлагч н.Ганболд нарыг Хан-Уул дүүргийн ИТХ-ын хүндэт тэмдэгээр шагнав.

Мөн дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагч нарын дунд зохион байгуулсан “Миний мэдэх Батлан хамгаалах” сэдэвт зохион бичлэгийн уралдаанд идэвхитэй оролцож эхний гурван байр эзэлсэн сурагчдад Засаг дарга Ж.Ганхуяг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Монгол улсын ирээдүй болсон залууст батлан хамгаалах бодлого, хууль тогтоомж, үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготойгоор зохион байгуулагдсан өдөрлөгийн үеэр оюутан цэргийн бүртгэлийг хийлээ.


URL:

Сэтгэгдэл бичих