Сайд Т.Ганди : Л.Амгалан даргаа дэгтэй байна шүү. Хэрэггүй юм яриад байна!
Өчигдөр НХХЯ дээр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд сайд Ганди зарим аймаг болон Баянгол дүүргийн засаг даргатай уулзаж, ажил байдалтай нь танилцсан.
Засаг дарга нар өөрсдийн хариуцсан газраа хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа ээлж дарааллан тавьж асуултанд хариулт өгч байсан юм. нийслэлийг төлөөлөн Баянгол дүүргийн засаг дарга Амгалан ажлаа танилцууллаа. Түүний тайлан хэтэрхий урт бөгөөд агуулга муутай залхмаар байлаа. Хийж бүтээсэн ажлаа ярахаасаа илүүтэй өдөрлөг, хүлээн авалт, дүүргийнхээ хүн амыг тоо хэд болох талаар ярьсаар тэнд байсан олон хүнийг залхааж орхисон.
Аргаа барахдаа Ганди сайд түүний яриаг таслан “Амгалан даргаа дэгтэй байна шүү. Сунжирсан уулзалт өдөрлөгийн тухай яриа хэрэг байхгүй. Юу хийж бүтээсэн, төсөв сөнгөөрөө ямар ажил хийсэн үр дүнгээ ярихад болно. Гэтэл хэрэггүй зүйл их ярьж цаг авч байна” хэмээн ширүүхэн хэлээд авсан. Гэтэл Амгалан “Аан за, ойлголоо” гэсээр үргэлжлүүлэн ярихдаа бэлдсэн материаландаа төөрөн гол зүйлээ хэлэх гэж мунгинасаар дахин хэдэн минут бараад MAX группийн хөрөнгө оруулалтаар баригдсан MAX mall их дэлгүүр, RAMADA зочид буудал үүдээ нээж 315 ажлын байр гаргасан хэмээгээд дуусгачихав.
Энэ байдлыг харахад ажлаа мэддэггүй Засаг дарга хийсэн ажлаа тайлагнаж чаддаггүй аж. Хийгээгүй ажил учраас тайлагнаж чадахгүй байгаа биз.
URL: