Мэнгэ таны хувь заяаг хэлж чадах уу?

news-image

Мэнгэ том байх тусам амжилт эсвэл хувь заяагvй байдлыг илэрхийлдэг гэнэ. Хэрэв мэнгэ дугуй хэлбэртэй бол сайны билэгдэл, харин гонзгойвтор байвал сайн муу ээлжлэх аж. Мэнгэний єнгє тод байх тусам сайн, муу vйлийн vр дvн илvv мэдэгдэхvйц байна. Эрт vед мэнгийг шулмасын тэмдэг гэж vздэг байжээ. Мэнгэтэй эмэгтэй хvнийг ХV зуунд Европт шатаасан ч тvvх бий. Єнєєдєр мэнгэнд нэг их ач холбогдол єгєхєє больсон ч мэнгээр хvний хувь заяа эсвэл зан чанарыг тодорхойдох боломжтой гэж vздэг.

Эрэгтэйчүүд:

Духан дээрх мэнгэ

Баруун талынх алдар, аз жаргалыг авчирна. Дунд байрлавал аз жаргалтай хайр сэтгэлтэй учирна.

Чихэн дээр

Хэнэггvйн шинж.

Хvзvvн дээр

Хэрэв баруун талд байрласан бол хvнд хэцvv амьдрал туулахын илрэл. Харин мэнгэ дунд талд голлосон байвал гайхамшигтай тvргэн албан тушаал ахина гэдэгт итгээрэй.

Эрvvн дээр

Бусдын хvндлэлийг хvлээдэг.

Мєрєн дээр

Таны амьдрал бэрхшээл дvvрэн байх болно. Шар шиг зvтгэж ажиллах юм байна.

Хавирган дээр

Баруун талын мэнгэ шийдмэг бус занг илэрхийлнэ. Зvvн тал дээр бол хошин шогийн мэдрэмж сайтай.

Нуруун дээр

Нээлттэй, шударга хvн. Заримдаа жаахан яншаа.

Єгзгєн дээр

Залхуурах дуртай, амархан бууж єгдєг.

Цавин дээр

Баруун талынх эд баялаг, нэр хvндийг авчирна. Зvvн мэнгэ євчин зовлон, ядуурал.

Эмэгтэйчvvд: Хємсгєн дээр

Баруун хємсгєн дээр бол аз жаргалтай гэрлэлт, зvvн дээр байвал эсрэгээр.

Нvдний орчим

Нvдний орчим дэх жижиг мэнгэ нь тайван, тогтуун зангийн илрэл.

Хацар дээр

Баруун тал дээр бол хайр сэтгэлийн учрал ихтэй, зvvн хацрынх амжилтанд хvрэхэд саад тотгор элбэг тохиолдохын шинж.

Хамар дээр

Ямар ч зvйл сэдсэн бvтэмжтэй байхын билэгдэл.

Уруул дээр

Хєгжилтэй зангийн шинж. Мэдрэмжтэй, тансаглах дуртай, хариуцлагаас мултарч чаддаг. Дээд уруул дээр мэнгэтэй бол маш эмэгтэйлэг, аальгvйн илрэл.

Цээжин дээр

Баруун талынх бол хэт туйлшрамтгайн шинж. Мандан сэргэх, унан доошлохтаны амьдралд ээлжилнэ. Цээжний зvvн талд байрласан мэнгэ єгєємєр, мєн жаахан хєнгємсєг зангийн илрэл.

Бэлхvvс дээр

Олон хvvхэдтэй болохын шинж. Мэнгэ том байх тусам хvvхэд олширно гэсэн vг.

Мєрєн дээр

Vргэлж аз хийморьтой байна. Харин зvvн талын мэнгэ мєнгє, санхvvгийн бэрхшээлтэй учирч болзошгvйн дохио.

Сарвуун дээр

Хар бараан толбо, мэнгэтэй бол эд баялаг, аз жаргал, гайхамшиг таныг vргэлж дагалдаж байхын билэгдэл.

Гаран дээр

Танд амжилт, аз жаргал авчрах авьяас бий.

Шагайн дээр

Ажилч хичээнгvй, эрч хvчтэй, биеэ даасан зан чанарын илрэл.


URL:

Сэтгэгдэл бичих