ХӨСҮТ-д эмч, сувилагч нэмж ажиллуулахаар болжээ

Улсын хэмжээнд Улаанбурханы өвчлөл хурдацтай дэгдэж ХӨСҮТ-ээр үйлчлүүлэх иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, тус эмнэлэг ачаалалаа дийлэхээ больжээ. Тиймээс ЭМСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, холбогдох мэргэжилтнүүдийн хамт очиж ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдалтай танилцжээ.

Албаныхан Улаанбурхан өвчний эсрэг вакцинаар насанд хүрэгчдийг нэмэлтээр дархлаажуулах үндэслэл, тооцоог гаргах, “А” амин дэмийн хэрэгцээг гаргаж, хангах арга хэмжээ авах, ХӨСҮТ-ийн клиникийн эмнэлэгт нэмэлтээр ажиллах эмч, сувилагчийн судалгааг гаргах, ХӨСҮТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх асуудлыг яаралтай шийдвэрлэхийг холбогдох яамны хэлтсийн дарга нарт даалгасан байна. Сүүлийн хэдэн жил бүтгэгдээгүй байсан Улаанбурханы өвчлөл өнгөрсөн оны гуравдугаар сарын эхээр бүртгэгдэж эхэлсэн Улаанбурхан өвчнөөр өвчилсөн иргэдийн тоо сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж 2014 оноос хойш 30 мянга гаруй иргэн өвчилсөн бол 2016 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар 3000 хүн өвчилсөн судалгаа байна.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих