Түрээсийн орон сууцны оршин суугчийг сугалаагаар шийднэ

Иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй нийслэлийн иргэдийг энэ сарын 21-нээс дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл квотоор бүртгэхээр болсон аж. Үнэн.мн сайт түрээсийн орон сууцтай холбоотой мэдээллийг багцлан хүргэж байна. хобогдуулан иргэд түрээсийн орон сууцанд хэрхэн хамрагдах, ямар бичиг баримт бүрдүүлэх,  хаана, ямар байршилд орон сууц түрээслэх боломжтойг дэлгэрэнгүй хүргье.

Түрээслэх хэчнээн орон сууцны байгаа вэ

Нийслэлийн хэмжээнд “Буянт –Ухаа 2” хороололд 350 орон сууцыг түрээслүүлэх бол орон нутагт бүртгэлийн хугацаа ялгаатай. Тодруулбал, Дархан- Уул аймагт энэ сарын 14-18-ны өдрүүдэд бүртгэнэ. Тус аймгийн “Найрамдал хороолол”-д 85 айлын орон сууцыг түрээслүүлэх юм. Мөн “Аймаг бүрд 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн Улаангом, Ховд аймгийн Жаргалант, Архангай аймгийн Эрдэнэбулган, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд энэ сарын 21-25-ны хооронд тухайн орон нутаг дахь ТОСК бүртгэлийг хийх аж.

Уг хөтөлбөрт хамрагдахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ

Тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдэд 21 нас хүрсэн, тогтмол орлоготой, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг,  тухайн орон нутагтаа 5 жилээс доошгүй хугацаанд амьдарсан, төвийн инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцгүй байхаар журамд тусгажээ. Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг зорилтот бүлгээр нь зургаан хэсэгт хуваасан бөгөөд тус бүрт нь 5-30 хувийн квот олгосон байна.

Эрэлт нийлүүлэлтээсээ их байвал сугалаагаар тодруулна

Түрээсийн орон сууцны квот эрэлт нийлүүлэлтээсээ их байгаа учир квотоос давсан тохиолдолд сугалаагаар тодруулах юм. Сугалаа явуулахдаа материал нь шаардлага хангасан иргэдийн нэрсийн жагсаалтыг бүртгэлийн дугаартай нь www.tosk.gov.mn цахим хуудсанд байршуулах юм. Тэндээс иргэд өөрсдийн нэр хамрагдсан эсэхийг шалгаж болно.

Сугалаагаар нэр нь тодорсон иргэд журамд заасны дагуу байрны түрээсийн эхний гурван сарын төлбөртэй тэнцэх барьцаа мөнгө, эхний нэг сарын түрээсийн төлбөр, бүртгэлийн төлбөртэй тэнцэх барьцаа мөнгө, эхний нэг сарын түрээсийн төлбөр, бүртгэлийн хураамж 10 мянган төгрөгийг цаанаас өгсөн мэдэгдлийн дагуу дансанд байршуулах юм.

Журамд гэр хороололд амьдардаг иргэд гэж заасан байгаа. Үүнийг тодорхойлохдоо 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө иргэний үнэмлэхээр бичигдсэн оршин суугаа хаягийн тодорхойлолтоо хавсаргасан байх шаардлагатай.

Хэрэв таны бүрдүүлсэн материал шаардлага хангаагүй тохиолдолд энэ сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 1-ний дотор дахин бүртгүүлэх боломжтой .

Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэд иргэний цахим үнэмлэхний хуулбар /Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/, өргөдөл, орлого тодорхойлох баримт бичиг, өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа, байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байна.

Уг хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлнэ . Хөтөлбөрийн хүрээнд нийслэлд 16000 айлын, аймгуудын төвд 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх юм.Б.Төгөлдөр


URL:

Сэтгэгдэл бичих