Улаанбаатарт зочилсон жуулчдын тоог ор хоногоор нь тооцно
Олон улсын жишгээр дэлхийн хотууд жуулчдын тоогоо ор хоногоор нь буюу тухайн хотын зочид буудалд хоноглосон хоногийн тоогоор тооцоолж гаргадаг байна.
Харин манай улсад Нийслэл хотын албан татварын тухай хууль батлагдах хүртэл Улаанбаатар хотод аяласан жуулчдын тоог ор хоногоор нь тооцох боломжгүй байсан.
Иймд Нийслэл хотын албан татварын тухай хууль батлагдсантай холбогдуулан нийслэлийн жуулчдын тоо, аялал жуулчлалын салбарын орлогыг тооцох аргачлал боловсруулах ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/184 дүгээр захирамжаар байгууллаа. Тус ажлын хэсэгт Нийслэлийн Татварын газар, Статистикийн газар, Аялал жуулчлалын газар, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Монголын Зочид буудлуудын холбооны төлөөлөл ажиллана гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
URL: