AHУ-д амтат гуанаас хордож 16 хүн нас баржээ
Энэ жил АНУ-д хүмүүс хоол хүнснээс хордсон тохиолдол их гарч байна.
Саяхан гэхэд л хэдэн арван хүн тарваснаас илэрсэн хортой бактераас болж өвчилсөн байна. Албаны хүмүүс хохирогчдын тоо нэмэгдэх вий гэж ихээхэн санаа зовж байгаа гэнэ. Амтат гуанаас хордож 16 хүн нас бараад байгаа юм.
Тус бактераас нийт 72 хүн хордсон гэдгийг тус улсын эрүүл мэндийн төв CDC өнгөрсөн мягмар гарагт мэдэгджээ. Энэ өвчлөлтийн халдварыг дөрвөн долоо хоногийн дотор зогсоохоор тэмцэж байгаа ч өвчлөлт нэмэгдэх магадлалтай байгаа юм. Энэ өвчлөлтийн нууц үе нь урт байгаа нь жинхэнэ асуудал болоод байгаа юм.
“Хортой бүтээгдэхүүн идсэн хүмүүст нэг эсвэл хоёр долоо хоногийн дараа өвчлөлтийн шинж тэмдэг илэрч эхэлж байна” хэмээн CDC-ын эмч хэлж байна.
АНУ-ын мэргэжилтнүүд Колорадо муж улсын тариалангаас халдварын бактерыг олж илрүүлсэн байна. Тус мужийн дэлгүүрүүд болон хордсон иргэдийн байшинд нарийвчилсан шинжилгээ хийж байгаа юм. Мэргэжилтнүүд тариалангийн газрын баглаа боодлын үйлдвэрээс гаралтай гэсэн дүгнэлт гаргажээ. Харин тус байгууллага жимсээ боож баглахдаа бактер халдаасан гэж үзэж байна.
Б.Ууган
URL: