ХЭҮТ-өөс хүчирхийлэлд өртсөн эмэгтэйг хайж байна
Өнөөдөр нөхөртөө зодуулсан гэх нэгэн эмэгтэйн хөх няц болсон зураг фэйсбүүк сүлжээгээр тарж олны анхаарлыг татаад байна. Харин энэ мэдээллийн дагуу Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхөн тухайн зодуулсан гэх эмэгтэйтэй холбоо тогтоох арга хэмжээг авч байгаа бөгөөд тухайн “Nadad Tuslaach” аккаунт нь ямар нэгэн холбоо барих утас, хаяг байхгүй байгаа учир эмэгтэйн хаягийг нь тодруулахаар цагдаагийн байгууллагад хандсан байна.
Тусламж хүссэн эмэгтэй: ”2012 Онд гэртээ цоожлон бүтэн гурван цагийн турш сур 3 давхарлаж барьж байгаад зодсон.Тэр үед босож чадахгүй гэртээ хэвтэрт арав хоног байсан.Ингэж зодоход нь би өмнө нь зодуулаад хөл маань хугарсан дөнгөж бороолоод байж байсан. цагдаад хандах гэхээр чамайг ах дүү үр хүүхэдтэй чин алж дуусгана гэнэ тэрнээс нь айгаад ах дүү нараасаа нуугаад өдий хүрч байна. Жирэмсэн өнөө маргаашгүй төрөх гээд байж байхад хүртэл чамайг гэдсэнд байгаа хүүхэптэй чинь ална гээд хүүхдийг чинь шахаж гаргалаа гээд гэдсэн дээр дарж толгой түрүүгүй нүддэг байлаа энэнээс цааш бичиж чадахгүй нь энэ балмад үйлдэлийг бичихэд гар минь чичирч бодохоос гомдож нулимс урсаад цааш нь бичиж чадахгүй нээ.Ээж дүү нарынхаа дэргэд хүртэл үсдэж унагаад дээрээс дэвслээд зодно нөгөөдүүл нь юу ч хэлэхгүй айгаад хараал байжийн .Зодох шалтгаан нь чи манай ах дүү нараар хүүхдээ харууллаа танай ах дүү нар хардаггүй ч гэх шиг …. энэ мэтээр.. Би уг нь ингэтлээ хүн зодуулах буруу зүйл огт хийдэггүй л юмсан ажил гэр хоёрын дунд үр хүүхдүүдийнхээ төлөө амьдралаа залгуулаал явж байгаа эмэгтэй.Хүн харахад нэг л томоотой хүн баг өмссөн ийм л яргачинтай нэг гэрт айдас хүйдэстэй амьдарч байна. Та нар надад зөвлөөч яах ёстой вэ” хэмээжээ.
Д.Тамир
URL: