Татварын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг зөвхөн Засгийн газраас өргөн барьдаг байх нь зүйтэй
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал:
Татварын орчны шинэчлэлийн процесс талаас нь харвал татварын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг зөвхөн Засгийн газраас өргөн барьдаг байх нь зүйтэй.
Одоо бол хэн дуртай гишүүн татварын тухай хуулийг өргөн барьж байна. Ингэхдээ, зөвхөн тухайн цаг үед олон түмэнд таалагдах хэлбэрийн төсөл ч өргөн барьдаг. Өөрөөр хэлбэл, эдийн засагт үзүүлэх үр дагаврыг нь бүрэн тооцоогүй хуулийн төслүүд орж ирж байна. Ингэснээр татварын нэгдмэл байдал алдагдаж болзошгүй учраас үүн дээр онцгой анхаарах хэрэгтэй байгаа юм.
Дөрвөн төрлийн 10 хувийн татварын систем үр дүнгээ өгсөн. Харин одоогийн бидний хүрээд буй эдийн засгийн цар хүрээ өөр зорилтыг шаардаж байна. Тодруулбал, төрийн идэвхитэй оролцоотойгоор тодорхой салбарууд тодорхой цаг хугацаанд дэмжих шаардлагатай боллоо. Ер нь төр үндэсний томоохон компаниудаа анхаарах цаг болсон. Бүдүүн хадуухан хэлбэл, бодлогын чанартай бордох цаг болсон. Бүс нутгийн хэмжээнд өрсөлдөж чадах аж ахуйн нэгжүүдээ дэмжих хэрэгтэй байна.
URL: