Байгаль хамгаалагчид ан амьтдад өвс, хужир тавьж өглөө

Дорнод аймгийн байгаль хамгаалагчид ан амьтдад өвс, тэжээл, хужир тавьж өгчээ. Цас ихтэйгээс буга, бор гөрөөс, цагаан зээр зэрэг амьтад нүүдэллэх, хорогдохоос сэргийлж ийм арга хэмжээ авч буй юм байна. Тэд Дархан цаазат болон байгалийн нөөц газруудад биотехникийн эдгээр ажлыг хийж, олон тонн өвс, хужрыг зэрлэг амьтдын бэлчээрт тавьж өгөөд байна. “Дорнод” хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Н.Оюунчимэг ярилаа.


URL:

Сэтгэгдэл бичих