Тэнэмэл иргэд нэгнийгээ хутгалж танхайрчээ

Идэх хоолоо булаацалдаж нэгнийгээ хутгалж гэмтээсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, БГД-7 хороо “ГССҮТ-ийн үүдэнд хутгалуулсан гэх толгой нь хагарсан хүн ирж оёдол тавиуллаа” гэсэн мэдээллийг өчигдөр шалгахад оршин суух тодорхой хаяггүй тэнэмэл амьдралтай 36 настай М-ыг мөн тэнэмэл амьдралтай Г гэгч нь хоолноос болж маргалдан толгойн тус газар нь хөнгөн цагаан таягаар зодож танхайрсныг БГДЦХ-2 шалгаж байна.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих