Орон орны хурим

Хурим гэдэг хүний амьдралын хамгийн чухал, хамгийн гайхамшигтай өдөр. Хуриманд уригдсан хүн бүр л ёс юм шиг сүйт бүсгүйн даашинз сэлтийг сонжин сонирхдог нь бичэгдээгүй хууль билээ. Дэлхийн өнцөг булан бүрийн улс орны хуримын хувцаснууд өөрсдийн гэсэн өвөрмөц өнгө төрх, утга санаа, бэлгэдэл, уламжлалыг агуулж байдаг учир хоорондоо харилцан адилгүй байдаг. Ингээд та бүхэн доорх сонирхолтой мэдээнд анхаарлаа хандуулна уу.

Орон орны хурим

1 Турк

Турк бүсгүйчүүдийг хурим хийхэд ах нар болон үеэлүүд нь бэлхүүсээр нь улаан тууз зангидан явуулдаг аж. Энэхүү тууз нь аз жаргал, баяр хөөр болон цэвэр ариун байдлыг илтгэж, хадамлан очиж буй айлдаа аз жаргалыг авчраасай хэмээх бэлгэдэлтэй ажээ.

Турк

2 Шриланк

Тус улсад бүсгүйчүүд нь хуримынхаа үеэр өрнө болон дорнын уламжлал, ёс заншлыг хослуулан хувцасладаг байна. Тэд үнэтэй хатгамал даавуугаар “сайра” хийж өмсөн, нүүрэндээ гивлүүр зүүдэг. Харин гоёл чимэглэлийн хувьд cондгой тоо бүхий чулуун гоёлыг зүүдэг уламжлалтай. Энэ нь аз авчирна хэмээн итгэдэг байна.

Шриланк

3 Индонез

Хуримын өмсгөлийн хувьд бусад улс орнуудаас нилээд өөр юм. Сүйт бүсгүйчүүд нь тод, бараан өнгийн хувцас өмсөн, хүнд чимэглэл толгойдоо зүүдэг байна.

Индонез

4 Пакистан

Пакистан охид хуримын даашинзаа гүн улаан, ягаан, үзмэн ягаан зэрэг өнгүүдээс сонгон хийлгэдэг аж. Сүйт залуу бүсгүй нар үндэсний шүрэн хэлхээ болон даавуун хатгамал зэргийг толгойдоо зүүдэг гэнэ. Зарим хосууд өөрсдийн хүсэлтээр сүйт бүсгүй/хархүүдээ цэцгэн титэм зүүж өгдөг нь чин зүрхний үнэнч хайраа илтгэж байгаа хэрэг гэнэ.

Пакистан

5 Энэтхэг

Тэд хуримынхаа үеэр өөрсдийн үндэсний хувцас болох “Гагра Чоли”-гоор гангардаг ба хөлнөөс толгой хүртлээ 16 гоёл, чимэглэл зүүх ёстой байдаг. Үүнд толгойн чимэглэл, хамрын болон чихний ээмэг, бугуйвч, шагайн зүүлт, зэрэг багтана.

Энэтхэг

6 Нубиа

Сүйт бүсгүй толгойдоо эрээн алчуур зүүн, гэрэлтдэг гивлүүр нүүрнийхээ урдуур унжуулаад толгой дээгүүрээ цагаан алчуур нөмөрдөг аж.

Нубиа

7 Эретрей

Үндэсний хуримын даашинз нь бараан өнгийн хамбан  хилэн материалтай даашинз байх ба тэр дээгүүрээ алтан хатгамал гүйлгэсэн байдаг байна. Мөн сүйт бүсгүй болон залуугийн хувцас нь хоорондоо адилхан байдгаараа онцлогтой.

Эретрей

8 Тува

Үндэсний ёс заншил дээрээ тулгуурлан хувцасладаг аж. Тус хувцас морь унах зэрэг ямар нэгэн хөдөлгөөнд саад болдоггүй ба тод өнгийн материалаар хийгддэг байна. Түүнчлэн гар аргаар урласан хээ, хатгамал ихтэй тул гоёмсог харагддаг.

Тува

9 Төвд

Тус улсын хуриманд сүйт залуу нь бүсгүйдээ хуримын хувцас, чимэглэл зэргийг авч ирэн бэлэглэдэг байна. Өнгө өнгийн торгон дээр саатай хатгамалаар чимэг хийж, сүйт бүсгүйд мөнгөн унжуурга, зүүлт зүүлгэдэг.

Төвд

10 Палестин

Сүйт бүсгүй маш сайхан сүрлэг цагаан даашинзаар гоёдог аж. Түүнчлэн сүйт бүсгүйн ээж өөрийн гараар урласан толгойн гивлүүрийг зүүж өгөх ёстой байдаг гэнэ.

Палестин

11 Перу

Перу бүсгүйчүүд хуримандаа хар улаан өнгө хосолсон даашинз өмсдөг байна. Энэ нь магадгүй дэлхий дээр ховорхон хуримын хувцас байх. Учир нь бүх л улсын ард иргэд хуримандаа сүүн цагаан хувцасыг илүүд үздэг шүү дээ.

Перу

12 Йордан

Тэд цагаан даашинз өмсөн, алтан болон мөнгөн чимэглэлээр гоёдог гэнэ. Мөн тэдний толгойг ногоон торгон даавуугаар бүтээдэг аж. Ногоон өнгө нь эв найрамдал, арвин ургац шим ба халдашгүй дархан байдал зэргийг бэлгэддэг юм.

Йордан

13 Мали

Малид хосууд өөрсдөө өмсөх хувцасныхаа өнгийг сонгодог ба хамгийн гол нь хосууд ижилхэн хувцасласан байх ёстой аж. Ихэвчлэн тэд цагаан өнгийг сонгодог боловч зарим нэг нь ягаан болон нил ягаан өнгийг сонгох нь бий.

Мали

14 Солонгос

Хэдэн мянган жилийн турш сүйт бүсгүйчүүд нь үндэсний хувцас болох “Ханбуг”-ээрээ гоёж ирсэн билээ. Энэ нь урт ханцуйтай хүрэм болоод банзалаас бүрдэнэ. Мөн дотуураа цагаан өнгийн давхар ханбуг өмсдөг.

Солонгос

15 Япон

Япон сүйт бүсгүйчүүд үндэсний хувцас “Кимоно” өмсдөг ба толгойдоо маш өвөрмөц малгай болох “цунокакушиг” зүүдэг байна. Энэ нь дуулгавартай, сайн эхнэр болно гэсэн утгыг илтгэдэг аж.

Япон

16 Негир

Тэд торон хүрэм, хээтэй кафтанаар гоёдог байна. Мөн зурганд харагдаж байгаачлан шүрэн зүүлт болон малгай зэргийг өмсөж, зүүдэг аж.

Негир

17 Чечня

Цав цагаан өнгөтэй, хөвсгөр даашинз өмсөн, хүзүүний зүүлт болон бэлхүүсний бүс зэргээр гоёдог байна. Мөн биеийнхээ аль ч хэсгийг гаргалгүйгээр битүү хувцаслах ёстой байдаг гэнэ.

Чечня

18 Ирак

Ирак сүйт бүсгүйчүүд маш олон хувцас сольж өмсдөг ба тогтсон өнгийн даашинз гэж байдаггүй. Зураг дээрх улаан даашинз нь гал халуун хайр сэтгэлийг бэлгэддэг аж. Мөн тэд бал сарын аялалаараа солонгийн 7 өнгийн даашинз сольж өмсдөг гэнэ.

Ирак

19 Итали

Тэд ногоон өнгө нь аз болон арвин их хөрөнгө авч ирнэ гэж итгэн, ногоон даашинз болон чимэглэлээр гоёдог ажээ.

Итали


URL:

Нэр: сүйт бүсгүй Огноо: 11 March 2016

монгол

Сэтгэгдэл бичих