МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ИРГЭДИЙГ ШУЛДАГ УУ
Єдгєє 90 жилийн ой нь тохиож буй “Монголын цахилгаан холбоо” ХК “ТОП 100” аж ахуйн нэгжээр арван удаа шалгарчээ. Эл шилдэг 100-г оны vйл ажиллагааны vндсэн vзvvлэлт, тєсєвт тєлсєн татварын хэмжээ, компанийн нийгмийн хариуцлага, хєрєнгє оруулалт гэх мэтийг харгалзаж шалгаруулдаг. Мэдээж тус компанийг бvх талаар шилдэг гэж ойлгож байна. Харамсалтай нь, ингэж цоллоход нэг том саад байна. Тэд vйлчлvvлэгчээ хэрхэн хvндэтгэдэг вэ. Хэрэглэгчдийн найдвартай тvнш энэ тэр гэсэн сайхан нэртэй гоёмсог єргємжлєл албан єрєєгєєр нь дvvрэн єлгєєтэй байгаа нь мэдээж. Гэхдээ тэд vнэн хэрэгтээ хэрэглэгчдээ хvндлэх бус харин ч шулж, бага багаар хумсалж байна. Хэдийгээр vvрэн телефоны vйлчилгээ манайд єргєн дэлгэрсэн ч суурин утас хэрэглээнээс хараахан гараагvй байгаа. МЦХ-ны суурин утас буюу гэрийн утсыг ашиглаж буй айл єрх олон бий. 90 жилийн турш л ийм утас ашиглаж ирсэн. Харин МЦХ компанийнхан хэрэглэгчдээсээ илvv тєлбєр нэхдэг гэсэн гомдол санал байнга шахуу гардаг. Утасны тєлбєр ярьснаас их гарсан байна, яриагvй дуудлагууд бvртгэгдэж гэх мэт гомдол хэлдэг ч иргэдэд нааштайгаар шийдэгдэж байсангvй. Гар утас тийм ч элбэг бус байхад ийм хэрvvл тасардаггvй байсан. Одоо ч энэ байдал нь хэвээр. Гэрийн утасны тєлбєр хэт єндєр гарсан гэдгийг бараг хvн болгон хэлдэг. Гэсэн ч тэр бvхэнд иргэд “За яахав” гэсэн байдлаар хандаж, єнгєрvvлдэг нь тэднийг ийн єєгшvvлдэг бололтой. Суурин утасны тєлбєрт хэрхэн хаа хамаагvй єєр ярианы мєнгийг шингээдэгийг жишээгээр харуулъя. Зєвхєн ганц нэгхэн дуудлага хийсэн тєлбєрийг нэмж оруулаад зогсохгvй олон удаагийн ярианы мєнгийг нэмдэг аж. Зуны саруудад айлууд ихэнхдээ зусландаа єнждєг учир суурин утсаа бараг хэрэглэдэггvй. Гэтэл тэр хугацаанд гарсан ярианы тєлбєр нь урьд ємнєхєєс хоёр дахин давсан тохиолдол гарав. Гэрийн утсаа хааяа нэг ойр зуурын хэрэглээндээ ашигладаг нэгэн айлын хувьд дєрвєн оронтой тусгай дугаарт огт залгадаггvй аж. Гэвч наймдугаар сард дєрвєн оронтой тусгай дугаар руу зай завсаргvй залгасан болж таарав. Тэгэхдээ хамгийн хачирхалтай нь тусгай дугаар руу ганц минутын зайтай залгасан мєртлєє 3-78 секунд ярьсан гэжээ. 10 минутын хугацаанд зарын лавлах утас руу долоон удаа залгасан байв. Хэдий зар єгсєн, эсвэл сонссон байлаа гэхэд ийм олон удаа ойрхон зайтай ингэж залгана гэж байх уу. Ингэж олон удаа залгасны тєлбєр доод тал нь 192 тєгрєг гарчээ. Дээд тал нь 78 секунд ярьсан хэмээн 577 тєгрєг гарсан байгаа юм. Дєрвєн секундийн хугацаанд “Байна уу” гэхээс єєр vг хэлж амжихгvй байх. Тvvнээс гадна єєр хоёр тусгай дугаарт ч мєн залгаж ярьсан гэжээ. Хамгийн сонирхолтой нь ингэж нэг дугаар руугаа олон дахин залгасан гэх vед нь тухайн айл эзэнгvй байсан аж. Хэдий энэ тєлбєрийн хэмжээ нь бага мэт сонсогдож буй ч бусдын ємнєєс мєнгє тєлєхийг хэн хvсэх билээ. Яриагvй яриаг нь нэмж бичсэн МЦХ компанийн ажилтны буруу юу. Эсвэл тэд санаатайгаар ийм арга хэрэглэж иргэдийг шулдаг хэрэг vv. Яагаад огт залгаагvй ярианы тєлбєр нэмж бичсэ-нийг лавлатал “мэдэхгvй” гэдэг мэргэн хариултаар ам таглах. Уг нь, дээрх айл гэрийн утсандаа Цахилгааны холбооны суурин утасны 5000 тєгрєгийн багц сонгосон аж. Энэ нь 5000 тєгрєгтєє багтааж суурин утаснаас бусад дугаарт ярих эрхтэй. Багцдаа цахилгаан холбооны суурин утсанд vнэгvй. 5000 тєгрєгєєс илvv гаргаж ярьсан тєлбєрийг нэмж тєлєх vvрэгтэй. Vvрэн телефоны утас руу ихэнхдээ гар утаснаасаа ярьчихдаг учир энэхvv 5000 тєгрєгийн багцдаа багтсан тєлбєр гардаг байж. Харин єнгєрсєн наймдугаар сарын утасны тєлбєр ємнєхєєс харьцангуй их гарсан болохоор ярьсан дуудлагуудаа шvvж vзэхэд ийм жагсаалт гарчээ. Эндээс нэг гаргалгаа гарч байгаа юм. Цахилгаан холбооныхон тусгай дугааруудтай нийлж иргэдийг шулдаг юм биш vv. Тэр тусмаа 1934 хэмээх Сансар телевизийн тусгай дугаарт орлого оруулж єгдєг байхыг vгvйсгэж боломгvй. Нэг айлын суурин утасны тєлбєрт багаар бодоход єдєрт 1500 тєгрєг хавчуулжээ. Vvнийг нийт суурин утас хэрэглэгчид vржvvлээд тооцож vзвэл чамгvй мєнгє хуримтлуулж байна гэсэн vг. Цахилгаан холбооныхон тусгай дугаарын нэг яриа бvрийн тєлбєр дээр нэмээд 10 хувийг нь авдаг аж. Тэгэхээр яалт ч vгvй МЦХ компани Сансар телевизтэй нийлж иргэдээс мєнгє гаргуулдаг нь баримтаар харагдаж байна. Хэдэн жилийн ємнє тусгай дугаар гээч ид цэцэглэж байх vед тєрийн байгууллагуудын утасны тєлбєр єндєр гарч тєсєв нь дийлэхээ байж билээ. Тиймээс тєрийн байгууллагуудын утсыг ийм дугаарт холбогдохгvй болгож байсан. Учир нь, жижvvр, харуулууд тусгай дугаарт залгаж, тєлбєрийг нь єндєр гаргаж єгдєг давхар ажил хийж байсан гэдэг. Vvнийхээ шанд тэд тодорхой хэмжээний мєнгєн урамшуулал авч байсан тохиолдол бий. Харин одоо тусгай дугаарууд зах зээлээс шахагдаж, орлогогvй болж байгаа учир жирийн хэрэглэгчдээс ийм хэлбэрээр мєнгє саах арга бодож олсон бололтой. Тиймээс тєрийн байгууллагуудын эл шийдвэ-рээс жишээ авч гэрийн суурин утсыг тусгай дугаарт холбогдохооргvй болгох хэрэгтэй байна. Vндэсний шилдэг компани маань биднийгээ улайм цайм шулж байдгийг бид мэдэхгvй явна. Магадгvй таны ч гэсэн гэрийн утасны тєлбєрт ганц нэг, цаашлаад хэд хэдээр нь ийм ярианы мєнгийг шургуулж байхыг хэн байг гэхэв. Нэг шалгаад vзэхэд гэмгvй л байх.
www.bolod.mn
URL: