Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөнө
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, эрдэмтэн, профессор Жамбын Батмөнхийн мэндэлсний 90 жилийн ой энэ онд тохиож буй. Үүнтэй холбоотойгоор МАН-ын удирдлагууд өнөөдөр 11.00 цагт түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ.
Ж.Батмөнх нь их сургуулийн багшаас хөдөлмөрийн гараагаа эхэлж, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар томилогдон түүхэн цаг үед ажилласан зүтгэлтэн байв. Тэрээр 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, мөн оны 6 сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу ерөнхий сайдаар томилогдсон. 1984 он хүртэл БНМАУ-ын 13 дахь ерөнхий сайдаар, 1984-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчлийн даргаар буюу төрийн тэргүүнээр ажиллаж байжээ.
Д.ЖАРГАЛ
URL: