Хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарлаа

Хүн амины онц ноцтой хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлжээ. Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид гэмт этгээдийг  шуурхай илрүүлсэн байна.

 Тодруулбал, Орон сууцны нэг давхарт байрлах гутал засварын газар нас барсан хүн байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгуулагад ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн алба хаагчид очиж шалгалтын ажиллагаа хийхэд хохирогч болох Чингэлтэй дүүргийн 15-р хороонд оршин суух, 49 настай, эмэгтэй Н гэгчийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөгөөд, шуудайнд хийж тавьсан байжээ. Уг хэрэг энэ сарын 6-ны өдөр буюу өнгөрөгч ням гарчээ. Цагдаагийн алба хаагчид гэмт этгээдийг даваа гарагт илрүүлэн баривчилсан байна.

 Хохирогч нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд оршин суух хаягтай 49 настай, эмэгтэй Н байсан аж. Гэмт хэрэг үйлдсэн 40 гаруй настай, эрэгтэй Н-ыг саатуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих