Хөвсгөлд малын хорт салст халуурал өвчин гарчээ
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн “Мөрөнгийн гол” гэдэг газар нэгэн хот айлын мал үл мэдэх өвчнөөр үхсэн байна.
Тодруулбал, тус багийн Ч, Н, Я нарын 3 үхэр энэ сарын 2-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устгалд оруулжээ. Харин дээжийг аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Хорт салст халуурал” өвчин болох нь тогтоогдсон байна.
URL: