Ван И Солонгосын хойгийн байдлыг Керритэй хэлэлцжээ

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Солонгосын хойгийн байдал болон Бээжин, Вашингтон хоорондын харилцааг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй хэлэлцсэн байна. Энэ тухай Хятадын Гадаад хэргийн яам мэдээлжээ.

“Хятадын Гадаад хэргийн сайд Ван И гуравдугаар сарын 9-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй утсаар ярилаа. Талууд хоёр талын харилцааны асуудлуудаар санал бодлоо солилцож, Солонгосын хойгийн байдал, мөн бусад бүс нутаг болон олон улсын асуудлыг хэлэлцсэн” гэж тус яамны мэдээлэлд дурдсан байна.

Энэ оны нэгдүгээр сарын 6-нд Умард Солонгос дөрөв дэх цөмийн туршилтаа явуулж, хоёрдугаар сарын 7-нд 12 мянган км зайтай газар цөмийн цохилт өгөхөд ашиглах боломжтой байж болзошгүй зөөгч пуужингийн тусламжтайгаар хиймэл дагуул хөөргөсний дараа Солонгосын хойгийн байдал хурцадсан юм. Үүний хариуд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Умард Солонгосыг эдийн засгаар тусгаарлах хоригийг чангатгасан тогтоолыг баталсан билээ.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих