Нарны бүтэн хиртэлт боллоо
Жилд нэг удаа тохиодог байгалийн сонирхолтой үзэгдэл болох нарны бүтэн хиртэлт өнөөдөр болж өнгөрлөө. Уг үзэгдлийг Индонез улсын сая сая оршин суугч, мөн хэдэн мянган жуулчин үзэж сонирхсон бөгөөд тус улсын нутаг дэвсгэрийн ихэнх хэсэгт харагдсан юм. Мөн нарны хиртэлт Куала-Лумпур, Сингапур, Хавай болон Австралийн хойд хэсэгт нь хэсэгчлэн харагдсан гэж НАСА мэдээллээ.
Нарны хиртэх явцыг харах гэж хүмүүс найз нөхөд, гэр бүлээ дагуулан Индонезийн нийслэл Жакарта хотод ирцгээсэн бөгөөд сайн дурын байгууллагынхан нүдний шил тарааж, тусгай талбай бэлджээ. Хамгийн сүүлд 1983 онд Индонезод нар хиртэлт ажиглагдаж байсан байна.
Нарны бүтэн хиртэлт орон нутгийн цагаар өглөөний 6 цаг 20 минутад Энэтхэгийн далайн зүүн хойд хэсэгт, Сулавеси арлын эрэг хавиас холгүй эхэлж бүтнээрээ Индонез, Микронез улс болон Маршаллын арлуудад ажиглагдсан юм. Дараагийн нарны бүтэн хиртэлт 2017 оны наймдугаар сарын 21-нд АНУ-ын нутаг дэвсгэр орчмоор ажиглагдана.
URL: