Малын хулгайч нарыг шуурхай илрүүлжээ
Булган аймгийн Баяннуур сумын хэсгийн төлөөлөгч Б.Батхүү малын хулгайн хэргийг шуурхай илрүүлжээ. Энэ сарын 3-4-нд шилжих шөнө Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн иргэн Ж.Бадам, Дашинчилэн сумын Доргонт багийн иргэн Ш.Лувсандорж нарын гурван үхэр хулгайд алдагдсан байна.
Гэтэл Архангай аймгийн Эрдэнэбулган суманд оршин суух иргэн Ц.Ц, Ц.С, Булган аймгийн Бугат суманд оршин суух иргэн Б.А, Архангай аймгийн Хотонт суманд оршин суух иргэн Т.Ц нар нь бүлэглэн Баяннуур сумын Шар тал багийн нутаг “Бор булан” гэх газраас тэдгээр үхрийг хулгайлсан байжээ.
Тэд урьдаас үгсэн тохиролцож, тээврийн хэрэгсэл ашиглан гэмт хэрэг үйлджээ. Уг хэргийг тус цагдаагийн газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасагт эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж байна Эх сурвалж www.wikimon.mn
URL: