Интерполоор дахин хоёр монгол иргэнийг эрэн сурвалжилж эхэллээ
Интерполоор Монгол Улсын 11 иргэнийг эрэн сурвалжилж байсан. Тэгвэл дахин хоёр иргэнийг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Тодруулбал, Булган Отгон овогт Элбэгжаргалыг эрэн сурвалжилж эхэлжээ. 1991 онд төрсөн өдгөө 24 настай Элбэгжаргал нь хулгайн хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа бол Улаанбаатар хотын уугуул 1976 онд төрсөн өдгөө 39 настай Балаасүрэн овогтой Нарантуяаг мөн Интерполоор хайж эхэлжээ.
Ийнхүү Монгол Улсын 13 иргэн Интерполоор эрэн сурвалжлагдаж эхэллээ.
Г.Лхагваа
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хулгай хийдэг хүний байх газар бол шорон. Тэд хүнийг маш муухай хохироодог. Өршөөл энэ тэр гээд тэднийг сулална гэдэг бол ахин хэдэн хүн хохирооё гэсэнтэй адил зүйл. Тэд засарна гэж үгүй юм билээ шүү хуулийн хүмүүсээ. Нийгэмд олон хүнийг хохироож шоронд орсон хулгайч нар эргээд нийгэмшнэ гэж андуурхаа болилдоо. Тэнэг гэнэнч юм шиг сэтгэх юм.