“Ачтан” эмнэлэг өвчтний хохирлыг барагдуулахаас татгалзжээ

Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр Ачтан эмнэлэг болон эмч Б.Төмөрбаатарт холбогдох хэргийн шүүх хурал болно.

Анхан шатны шүүхээс эмчийн буруутай үйл ажиллагаанаас өвчтөн О.Түмэндэмбэрлийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан гэсэн шийдвэрийг гаргажээ. Гэвч Б.Төмөрбаатар эмч Өршөөлийн хуульд хамрагдсан аж. Харин Ачтан эмнэлгийг өвчтөнд учруулсан хохирлыг төлүүлэх шийдвэрийг шүүхээс гаргасан юм байна. Гэвч Ачтан эмнэлэг хохирол барагдуулахгүй хэмээн нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд хандсан аж.

Ачтан эмнэлгийн асуудлыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр арав дахь удаагаа болно.


URL:

Сэтгэгдэл бичих