Бие дээрээ шатамхай шингэн асгаж түлэгджээ
Согтуу эр бие дээрээ шатамхай шингэн асгаж түлэгджээ. Цагдаагийн байгууллагад энэ сарын 7-нд “Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Сэлбэ голын далан дээр өөрийгөө шатаасан хүн байна” гэсэн мэдээлэл иржээ.
Дуудлагын дагуу шалгахад Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд суух 63 настай, эрэгтэй Б нь согтуурсан үедээ шатамхай шингэн зүйл бие дээрээ асгаж, биеийн 90 хувь түлэгдсэн байжээ. Тэрбээр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна.
Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.
Б.Хүлэг
URL: