Стивен Сигал хадам ээждээ хүндэтгэл үзүүлэхээр ирнэ
Холливудын алдарт жүжигчин, буддын шашны ренбүчи Стивен Сигал гэргий С.Эрдэнэтуяагийн хамт өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардах гэнэ. Хадам ээжийнхээ төрсөн өдрийг тохиолдуулан Монголд ийнхзз ирж байгаа аж.
Түүний хадам ээжийн төрсөн өдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог гэнэ. Харин түүний гэргий С.Эрдэнтуяа “Монгол хатад” хүндэтгэлийн цэнгүүнд оролцохоор эх орондоо ирж буй юм байна.
Стивен Сигал өөрийгөө Монгол гаралтай хэмээн үздэг. Тэр ч утгаараа хүүгээ Төгсбаясгалант /орчуулбал/ гэж нэрлэсэн байдаг. Тэрбээр Монголын Гандантэгчэнлин хийд, буддын дацанд болдог том хэмжээний хурал номыг даган баясаж, манз цавыг даадаг аж.
www.gereg.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Г.Занданшатар: Малгай толгой яахавдээ Мартын 8-ны мэнд хүргье