Өвөр монголчууд Бангкокт дээрэм хийх байгаад баригджээ

Таиландын Бангкок хотын хятадуудын хороолол дахь зэвсгийн дэлгүүрийг өвөр монгол дөрвөн залуу дээрэмдэхээр халдсан бөгөөд халдлагын үеэр тэдний нэг нь амиа алдсан гэж тус хотын цагдаагийн газар мэдэгдэв.

БНХАУ-ын паспорттой, хийн буутай дөрвөн залуу жинхэнэ галт зэвсэг дээрэмдэхээр тэр дэлгүүр рүү дайран орсон байна. Гэвч дэлгүүрийн эзэн халдагч этгээдүүд рүү гал нээж, халдлагыг зогсоожээ.

Хэргийн газарт цагдаа нар яаралтай ирж, халдагч дөрвөн этгээдийн гурвыг шархдуулсан бол нэг нь үүний дараа эмнэлэгт амиа алдсан байна.

Таиландад хэд хэдэн удаа нэвтэрсэн гэх эдгээр этгээдийн толгойлогч хэн болохыг цагдаа нар мөрдөн шалгаж байна.

“Тэд уг ажиллагааг сайтар төлөвлөсөн байсан бөгөөд дээрэм хийхээс нэг хоногийн өмнө зэвсгийн дэлгүүрийг судалсан байна. Тэдний зорилго нь зэвсэг хулгайлах байсан боловч зэвсгийг ямар зорилгоор ашиглах гэж байсан нь тодорхойгүй байна. Дээрэм хийх гэж байсан хүмүүс бүгд өвөр монголчууд” гэж Таиландын Цагдаагийн газрын дарга Чактип Чайжинда мэдэгджээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Нэр: Хөхөө Огноо: 8 March 2016

Хэрэг үйлдсэн хүмүүс цөм хятад хүн, тэдний нэг нь өвөр монголын хятад, бусад нь БНХАУ- ын өөр мужийн хятадууд. Нэг ч монгол хүн байгаагүй гэдгийг хятадын сонин мэдээ батлаж байна.

Сэтгэгдэл бичих