Дараагийн ерєнхийлєгчийн дардан зам
-Ирэх Ерєнхийлєгчийн сонгуульд тэтгэврийн хєгшин єрсєлдсєн ч ялна-
Улс тєрийн талбарт байгаа нєхдєєс єшєєгєє авахаар Н.Энхбаяр айсуй гэж учир мэдэх хvмvvс битvvхэндээ айж байна.Єєртєє бvхнийг зориулж, єєрийнхєє талд vйлчлvvлж, сєгдvvлж, цєхрvvлж, тэгээд єєрийнхєє хvvхэлдэй болгодог энэ хуучин цагийн харгис удирдагчаас эмээх нь ч зєв биз. Уг нь тvvний хор уршгийг сайн мэдэх хумvvс улс тєрєєс зайлуулж шахаанд оруулчихсан юм. Гэтэл Ардчилсан намынхан ирэх Ерєнхийлєгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших С.Баярын саналыг хуваах зорилгоор Н.Энхбаярт МАХН хэмээх нэрийг єгч, улс тєрд эргэн ирэх замыг нь засчих шиг болов. Тvvнээс биш тэр Л.Цог, Н.Удвалтайгаа гудамжинд улс тєр хийгээд дуусах байсан шvv дээ. Даанч ардчиллын хэдэн нєхдvvд єєрийн Ерєнхийлєгчтэй байх алсын хараа гаргаж байгаа нь энэ гээд тvvний замыг засчихлаа. Гэтэл гэнэт нєгєє жигvvрээс бас л нэг улс тєрєєс арчигдсан нєхєр МVАН хэмээх брэнд нэрийг чирээд гарч ирэв. Гарч ирээд бvр Н.Энхбаяртайгаа нэгдчихэв.
Энэ нь МАН-ын зvгээс Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржийн саналыг хуваах зорилгоор гаргаж ирж байгаа нєхєр гэнэ. Мэдээж энэ нь намынхантайгаа таарч тохироогvй М.Энхсайхан. Ингээд МАН, АН хэмээх улс тєрийн хоёр хvчин єєр єєрсдийн Ерєнхийлєгчид нэр дэвшигчдийнхээ замыг засах vvднээс тус бvр нэг нэг санал хуваагч бэлдлээ гэж тооцоолжээ.
Магадгvй хоёр тал зэрэг ийм vйл хийсэн нь хамгийн тэнэг тооцоо байх. Тэд зєвхєн єрсєлдєгчєє хараад, тэднийхээ эсрэг тактик боловсруулаад байгаа ч гуравдагч этгээдийн тухай огт тооцоолоогvй бололтой. Ирэх 2013 оны Ерєнхийлєгчийн сонгууль болоход МАН-аас С.Баяр нэр дэвшинэ гэсэн тооцоо бий. Ардчилсан намаас єнєєгийн Ерєнхийлєгч ахина гэх биз. Харин МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшиж, С.Баярт шавар хаана. Шавар хаахаар барахгvй, нэлээд саналыг хуваана. Ажиглагчдын vзэж байгаагаар энэ эрчээрээ яваад байх юм бол Н.Энхбаяр, С.Баяр хоёр эн тэнцvvхэн санал хуваана гэсэн. Нєгєє талд Ц.Элбэгдоржийн саналыг ч М.Энхсайхан нэлээд тарамдуулна, гэхдээ Ц.Элбэгдорж арай илvv санал цуглуулж магадгvй гэсэн таамгийг дэвшvvлжээ.
Ажиглагчдын энэ таамагт хєєрсєн зарим нь Ц.Элбэгдоржийг улируулан сонгочихсон яваа. МАН-ынхан ч М.Энхсайханыг МVАН-тай Ц.Элбэгдоржийн єєдєєс тавьчихсан учраас С.Баярыгаа шууд Ерєнхийлєгч гээд бодчихсон яваа байх. Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын Монгол Улсын Ерєнхийлєгч болох нь ч юу л бол. Саналаа хуваалгасан Ц.Элбэгдорж, С.Баяр хоёрын аль нэг нь маш цєєн саналаар Монгол Улсын Ерєнхийлєгч болох магадлал бий гэж таамаг дэвшvvлсэн.
Ажиглагчид яагаад ирэх Ерєнхийлєгчийн сонгууль гэхээр оилгомжтои энэ дєрвєн нєхрииг яриад байна вә. Гэтэл энэ дєрвєн нєхрийг хоёр хоёроороо саналаа хуваан уралцаж байхад голоор нь дардан зам харагдахгvй байна гэж vv. Энэ дардан замаар Улсын баатар Э.Бат-Vvл гарахад ямар ч єрсєлдєгчгvй Ерєнхийлєгч боллоо гэсэн vг. Ардчилсан намын дарга НАлтанхуяг энэ замаар явахад бас л єрсєлдєгч алга. Эсвэл бvр МАН-аас Ц.Нямдорж байсан ч ногоон гэрлээр гарна шvv дээ. Энэ дєрвийн уралцаан дундуур гарч байгаа энэ саадгvй замаар гайгvй шиг тэтгэврийн нэг хєгшнийг дэвшvvлсэн ч гарахаар ирээдvй харагдаж байгаа юм. Шуудхан хэлэхэд ирэх Ерєнхийлєгчийн сонгуульд тэтгэврийн хєгшин єрсєлдсєн ч ялна. Яагаад гэхээр дардан зам харагдаад байна.
Уг нь Ардчилсан намын тооцоолсноор бол С.Баярыг дэгээдэх зорилгоор ирэх Ерєнхийлєгчийн сонгуульд нэрээ дэвшvvлж байгаа Н.Энхбаяр бол єєрийгєє зєвхєн С.Баярын саналыг хуваагаад зогсоно гэж огтхон ч бодохгvй байгаа. Тэр ч бvv хэл єєрєє Ерєнхийлєгч болж, М.Энхсайханаа Ерєнхий сайд болгоод алсдаа Монгол Улсыг Ерєнхийлєгчийн засаглалтай болгохгvй бол болохгvй хэмээн нэг хvний дарангуйллын тухай сэрvvн зvvдэлж суугаа.
Уг нь Н.Энхбаярыг 2012, 2013 оны сонгуулиудад унагаачихвал тvvний дарангуйллын сэрvvн зvvд сарнин алга болно. Vнэн хэрэгтээ єнгєрсєн сонгуулийн vр дvнг харахад Ц.Элбэгдоржийг нийслэлчvvд л аварсан шvv дээ. Хєдєє орон нутагт бол ихэнх аймгууд Н.Энхбаярыг 50-60-аас дээш хувиар гаргаж ирж байсныг мартах ёсгvй. Зєвхєн Дорноговь аймагт гэхэд л 68 хувийн саналаар Н.Энхбаяр гарч ирж байсан юм даг. За энэ ч яахав, ирэх Ерєнхийлєгчийн сонгуулийн дардан замаар хэн гарч ирэх вэ гэдэг л сонин байна.
Б.Ням
URL: