Хан-Уул дүүрэг “Буянтай ээж”, “Бүтээлч ээж”, “Дархан ээж” шалгарууллаа
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан жил бүр “Өргөмжит ээж”-үүдийг дүүргийн хэмжээнд шалгаруулж, тэднийг алдаршуулах үйл ажиллагааг зохион байгуулдаг билээ.“Өргөмжит ээж”-үүдийг “Буянтай ээж”, “Бүтээлч ээж”, “Дархан ээж” гэсэн номинациудаар шалгаруулж, тэднийг алдаршуулах үйл ажиллагааг 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр тус дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа.
“Өргөмжит ээж”-ээр шалгарсан 16 хорооны нийт 48 ээжид Дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Засаг даргын орлогч С.Баасандолгор, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Бат-Очир, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч О. Батхуяг, ИТХ-ын Нийгмийн бодлогын хороон дарга Ё.Цацралтуяа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид, Хороодын Засаг дарга нар мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэлээ.
НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС
URL: