”ИЗН+НН=ИЗНН”-ыг лєєлєє болгох эксийн оролдлого

Монгол Улсын Дээд шvvх гэж учраа мэдэхгvй газар бас байна аа. ИЗН, НН-ын нэгдлийг зvгээр бvртгэчихэлгvй яагаад єдий тєдий шалтаг тоочоод, чирэгдэл урчуулаад байдаг хэрэг вэ.Намууд дээд шvvхэд єргєдєл гаргаснаас хойш хэдийнэ хагас жил єнгєрчээ. Энд хуулийн хугацааг яриад ч хэрэггvй. Тэртээ тэргvй Д.Энхбат, С.Оюун нарын хамтдаа тарьсан цэцэг хагдарч гандаад, цасанд дарагдчихлаа.

Бvр УИХ-ын сонгууль хаяанд ирчихээд эдгээр нам цаашид хэрхэхээ шийдэж чадахгvй яг гацчихаад байна. Хєєрхий ИЗН, НН-ын удирдлагууд хавар, зун, намаржин Дээд шvvхийн дэлгэгддэггvй vvдээр эргэлдсээр єдийг хvрлээ. Шvvхийн зvгээс хэлж байгаачлан Ногоон нам хууль бус Их хурал зарлаад, ИЗН-тай нэгдэх гээд байгаа юм биш шиг байна шvv. Дvрмээрээ бол жилдээ хэдэн ч удаа Их хурлаа хийж болох юм билээ.

Уг нь ардчилсан нийгэмд амьдарч байгаагийнх олонхийн хvслээр гаргасан шийдвэрийг цєєнх нь хvссэн ч, эс хvссэн ч дагах учиртай. Эсвэл Дээд шvvх О.Бум-Ялагч нарын хэдэн хvний эрх ашгийг хамгаалаад “Главлит”-ын дvрмээр намуудын нэгдэл болон тэднийг шинээр байгуулагдах, татан буугдах, дvрэмдээ єєрчлєлт оруулахыг нь бvртгэхдээ цензур тогтоодог байгууллага юм уу.

Энэ хоёр нам нэгдсэнээрээ Монголын улстєрд юу єєрчлєгдєх вэ гэдэг нь сонин байна. Миний хувьд лав юу ч єєрчлєгдєхгvй. Єглєє ажилдаа замын тvгжрэлд орж ирдгээрээ ирээд, єдєр цайны газарт дугаарлаад, орой мєн л харих гэж авто замаар урсана. Харин єдєржин дугаарлаж, тvгжирдэг энэхvv дараалал єєр хэн нэгэнд єєрчлєгдєж мэдэхээр байгаа гэнэ шvv. Монголын улстєрд одоогоор Монгол Ардын Нам, Ардчилсан нам гэсэн хоёр том улстєрийн хvчин ноёрхож байгаатай маргах хvнгvй биз. Тэдний араас гараад ирчих чадалтай, чансаатай нам, бvлэглэл одоохондоо алга. Гэтэл ИЗН, НН-ын нэгдэл нь улстєрийн гуравдагч хvчин болж магадгvй гэсэн айдсынхаа улмаас намуун шєнє нойр нь хvрэхээ больсон хvн байгаа бололтой. ИЗН, МНН хоёулаа УИХ-д суудалтай.

Vнэхээр ч парламентад суудалтай намууд нэгдсэнээр улам хvчирхэгжиж, Монголын улстєрд гуравдагч хvчин болон гарч ирэх магадлалтай гэж vзсэндээ чєдєр тушаа болохыг элдвээр оролдож байгаа хvн, хvчин байгааг эх сурвалжууд баталж байгаа.

Намуудын нэгдлийг бусниулахын тулд дээгvvр, доогуур элдэв явуулга хийж байгаа нууц ноёнтон єнєєх юу, юуны ч билээ “загалмайлсан эцэг” гэгддэг Н.Энхбаяр гэнэ шvv. Тэрбээр Дээд шvvхийг лоббидож байгаад МАХН-ыг бvртгvvлж, єєрийн болгож чадсан. Дараа нь Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржийн дэмжлэгээр МVАН-ыг М.Энхсайханд єгєєд, одоо хань хамсаатнаа болгоод байгаа. Ингээд “МАХН+МVАН=МАVХАН” хэмээх нэгдлээ зарлаад авлаа. Ингэж Монголын улстєрийн намуудын бvртгэлд 19, 20 дахь намаар эрэмблэгдээд байсан намууд нэгдэж, улстєрийн хvчний дараалал, тvгжрэлийн дундуур дайрч, гуравдагч хvчин болохоор зvтгэж эхэлсэн. Ийм нарийн зохион байгуулалт хийж, уйгагvй хєдєлмєрлєлєє ч энхбаяртангууд УИХ-д суудалгvй. Зєвхєн иймхэн шалтгаанаар тэд ИЗН, НН-ын нэгдлийг эрс эсэргvvцэж байгаа юм. Тэгэхээр “ИЗН+НН=ИЗНН”-ийг ёстой лєєлєє болгох хэрэгтэй.

Н.Энхбаяр Монгол Улсын Ерєнхийлєгч байхдаа Улсын дээд шvvхийн шvvгчдийн бvрэлдэхvvнийг бараг бvхлээр нь єєрчилсєн байдаг. Тvvнийг єндєр суудлаасаа буухад Ц.Элбэгдорж Дээд шvvхийн 40 хувийг єєрийн хvнээр бvрдvvлсэн юм. Даргыг нь єєрийн хvнээр тавьчихсан байхад Н.Энхбаярын хvмvvс ч гайгvй байна аа гэж бодсон байх. Гэлээ ч экс Ерєнхийлєгчийн шvvх засаглалд шургуулсан гар хєл нь Дээд шvvхийн 60 хувийг эзэлсэн хэвээр болохоор НН, ИЗН-ын нэгдлийг лєєлєє болгосоор л байна. Их санаатай экс маань Монголын улстєрийн тавцанд vгvйлэгдээд буй гуравдагч хvчний орон зайд дангаараа тоглох хvслээ биелvvлэхээс нааш “атгасан гар”-аа тавихгvй л дээ.

… Н.Энхбаяр Монгол Улсын Ерєнхийлєгч байхдаа Улсын дээд шvvхийн шvvгчдийн бvрэлдэхvvнийг бараг бvхлээр нь єєрчилсєн байдаг. Тvvнийг єндєр суудлаасаа буухад Ц.Элбэгдорж Дээд шvvхийн 40 хувийг єєрийн хvнээр бvрдvvлсэн юм. Даргыг нь єєрийн хvнээр тавьчихсан байхад Н.Энхбаярын хvмvvс ч гайгvй байна аа гэж бодсон байх. Гэлээ ч экс Ерєнхийлєгчийн шvvх засаглалд шургуулсан гар хєл нь Дээд шvvхийн 60 хувийг эзэлсэн хэвээр болохоор НН, ИЗН-ын нэгдлийг лєєлєє болгосоор л байна.

М.Хангал


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих