Монголд 40 орчим мазаалай бий
Говь-Алтай аймгийн нутаг Говийн их дархан цаазат газарт дэлхийд өөр хаана ч байхгүй мазаалай баавгай амьдардаг. Мазаалай баавгайг хамгаалахад олон нийтийн оролцоог хандуулах нь сэдэвт ярилцлагыг Говь-Алтай аймгийн төв Алтай хотод ГИДЦГ-ын хамгаалалтын захиргаа, аймгийн Засаг даргын тамгын газраас хамтран зохион байгуулжээ. 2013 онд Говь-Алтай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр өөрийн аймгийн бахархалт амьтнаар тодруулжээ.
Мазаалай баавгайг 1953 оноос агнахыг хориглосон байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд 16 эр, 9 эм мазаалай баавгайд дохиолол зүүж судалгаа хийж байгаа ажээ. Мазаалай байнга ирдэг баян бүрд дээр 100м-ийн зайтай 60 камер байршуулан ажиглалт хийж байгаа гэнэ. Сүүлийн үед Мазаалайг 22-24 тоотой гэж хэвлэл мэдээлэлээр ярьж бичиж байгаач говийн их дархан цаазат газрынхны мэдээлснээр 40 орчим мазаалай байгаа гэнэ.
Мазаалайн нутагладаг газрын 18 цэгт 28 сав тавьж жил бүр 10 орчим тонн тэжээл, хорголжин тэжээл, хуш модны самар, малын гэдэс цувдайг нэмэлт тэжээл болгон өгдөг байна. Нарны эрчим хүчээр ажилладаг худаг гарган газрын гүнээс ус татаж услагааны асуудлыг шийджээ.
Б.Дэжид
Эх сурвалж: Gereg.mn
URL: