Б.Энхбаяр: Цаазаар авах ялыг Монголд авилгын гэмт хэрэгт тодорхой хугацаагаар хэрэглэе!

Ардчилсан Монгол Улсад хамгийн их цэцэглэн хөгжсөн авлига гэгч зүйл манай орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлөөд эхэлсэн билээ. Тэгвэл энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх Б.Энхбаяр санал бодлоо илэрхийлж, цаазаар авах ялыг Монголд авилгын гэмт хэрэгт тодорхой хугацаагаар хэрэглэдэг больё хэмээн хэлэв. Тодруулбал, цаазын ялыг сэргээж, томоохон авлигын хэрэгт хэрэглэж, үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулаад эхэлсэн авлигыг үгүй болтол хэрэглэе хэмээв.

Хятадад авлигыг арилгахын тулд 16 мянган төрийн албан хаагчийг цаазалж, ОХУ-д хууль бусаар хөрөнгөжсөн авлигачдын өмчийг улсын орлого болгож, гадаадад худалдан авсан хаус, оффшор дансанд нуусан мөнгийг хүртэл хураан авдаг болох гэж байна. Харин манайд 10 тэрбумыг хулгайлаад Төрийн ордонд, 10 мянгыг хулгайлаад Ганц худагт /одоо Цагдан хорих 461 дүгээр анги/ орсон бодит жишээ бий.

Тэгвэл дээрх санаачилга хэрэгжиж, томоохон авлигачдыг хатуу шийтгэдэг болбол Монгол Улсад өнөөдөр тогтоод буй 50 тэрбумаар нь шамшигдуулаад таван жил хоригдох нь битгий хэл 5-хан сар саатуулагдахгүй эрүүл мэндийн шалтгаанаар өршөөгдөн суллагддаг байдал үгүй болох юм.


URL:

Нэр: Anonymous Огноо: 7 March 2016

Залуу комунист бна даа

Нэр: bay Огноо: 7 March 2016

энэ ч аргаа барсан хүний л хэрэг гэхдээ болохгүй гэх газар үгүй хятад шиг л нэг хэсэг үзэх хэрэгтэй юм шиг

Нэр: enhee Огноо: 8 March 2016

Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхөө гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан.

Сэтгэгдэл бичих