Л.Гүндалай эрчүүдэд эхнэрээ баярлуулах зөвлөгөө өгөв
УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр шийдэж, сурталчилгаагаа дуу хуур, дуулиан шуугиантайхан эхэлсэн Л.Гүндалайгийн шоу үргэлжилсээр байна.
Тэр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр ойртож буйтай холбоотойгоор эрчүүдэд хайртыгаа баярлуулах зөвлөгөө өгөөд амжжээ. Ингэхдээ өнөөх “брэнд” үгээ хэрэглэхээ ч мартсангүй.
Л.Гүндалай “Эрчүүдээ! Мартын 8-нд хайртай бүсгүйдээ өглөө сайхан унд, өдөр сайхан хоол хийж өгч, орой нь дарс ууж, сайхан үг, үйл хөдлөлөөрөө хайртыгаа жаргаагаарай. Бэлэг чухал биш шүү! Чадахгүй нь чацга царайлаарай” хэмээсэн байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Гүнбалай гэдэг нөхрийг яалтай билээ. Уг нь мэдлэгтэй, чадалтай сайхан залуу байсансан. Одоо ч хүний сүг болжээ.