Б.Отгонбаяр алтан медаль зүүв
ОХУ-ын Якутск хотноо болсон Роман Дмитриевийн нэрэмжит өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр Монголын баг тамирчид алтан медаль хүртлээ. Якут үндэсний бөх-хапсагайн +66 кг-ийн жинд “Арслан” клубийн бөх Батсуурийн Отгонбаяр таван барилдаанд ялж аварга цол хүртсэн байна. Тус тэмцээнд чөлөөт бөхийн төрлөөр Т.Тулга 60 кг-д хүрэл медаль зүүсэн бол З.Занабазар 55 кг-д, Б.Отгонбаяр 74 кг-д тус тус V байрт шалгарсан билээ.
ОХУ-ын Саха-Якутын бөхийн холбоо, Монголын “Арслан” клубтай байгуулсан гэрээний дагуу Ц.Гантөгс дасгалжуулагчтай тус клубын залуу тамирчид Якутын ОУТ-д очиж оролцсон юм.
МЧБХ
URL: