О.Гүндэгмаа улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
Тайландын Бангкок хотод явагдаж буй буудлагын дэлхийн цомын тэмцээний өнөөдөр явагдсан 10 метрийн хийн гар бууны эмэгтэй дасгалд О.Гүндэгмаа 95, 100, 100, 97 = 392 оноогоор Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Хуучин дээд амжилтыг 391 оноогоор ОУХМ Ц.Мөнхзул эзэмшиж байсан бөгөөд энэ дасгалын рекорд олимпийнх 391 оноо, дэлхийнх 393 оноо байдаг.
Энэ дасгалд нийт 39 тамирчнаас МУХБ, МУГТ О.Гүндэгмаа 392 оноогоор Монгол улсын рекорд шинэчлэн финалд 1-р байраар шалгарч, финалд 116,4 оноо авсанаар 6-р байрт орсон бол ОУХМ Ц.Мөнхзул 377 оноогоор 17-р байранд орлоо.
50 метрээс 3-н байдлаас 60 сум буудах эмэгтэй дасгалд нийт 48 тамирчин буудсанаас ОУХМ Г.Нандинзаяа 571 оноогоор 15-р байрт орлоо гэж Монголын буудлагын холбооноос мэдээлэв.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
БАЯР ХҮРГЬЕ