Нийтийн тээврийн зарим чиглэлийг тодорхойгүй хугацаагаар хаалаа

ОБЕГ болон нийслэлийн Онцгой байдлын газраас цаг агаарын байдал хүндэрч байгаатай холбогдуулан, нийтийн тээврийн хотын орчмын зарим чиглэлийг тодорхойгүй хугацаагаар хаалаа.

Тодруулбал, “Туул тосгон-Био-120 мянгат”, “Өлзийт хороо-120 мянгат”, “Найрамдал зуслан-Саппоро-3-р эмнэлэг”, “Био комбинат-Сонсголон-5 шар”,“Эмээлт-Хархорин-Саппоро”, “Мал бордох-5шар-Саппоро”, “Баруун туруун-10-р хороолол”, “Тэрэлж-Налайх-Баруун 4-н зам”, “Гордок-Дүнжингарав худалдааны төв”, “Жаргалант тосгон-Хархорин”, “Баруун туруун-СХД-н 32 дугаар хороо-Саппоро” зэрэг чиглэлүүдийг түр хугацаанд хаажээ.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих